x

Т.Батцогт: Хотын асуудлуудын шийдэл бол "хориг" биш

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод өрнөж байгаа асуудлуудаар таны байр суурь ямар байгаа вэ? Тэр дундаа хотын даргын томилгоо, маш богино хугацаанд гаргаж байгаа шийдвэрүүд дээр ямар байр суурьтай байна вэ?

-Маш ноцтой асуудлууд Улаанбаатар хотод өрнөж байна. Үнэндээ бол Улаанбаатар хот засаглалын хямралд орлоо гэж хувьдаа үзэж байна. Асуудлыг ул суурьтайгаар авч үзвэл МАНам Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалаар баталгаажсан Үндсэн хуулийн 3 дугаар зүйл “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт, иргэд энэхүү эрхээ төрийн анхан, дунд шатанд хэрэгжүүлэх эрхийг олгосон Үндсэн хуулийн 59-р зүйл тэр дундаа 59-ийн 2 дахь заалтаар баталгаажсан нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн өөрөө  удирдах байгууллагын чадамжийг баллуурдсан ажиллагаанууд явагдаж байна. Энэ бол маш харамсалтай явдал юм.

-Тэгэхээр та хотын даргын томилгоо үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна уу?

-Одоогийн байдлаар Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжуудын хүрээнд Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргыг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлэх процесстой. Гэтэл одоо бол МАН –ийн улс төрийн зөвлөл гэх субъект дээр хэлэлцэгдэж, шийдвэр гарсны дараагаар НИТХ дахь МАН-аар дамжин НИТХ-д танилцуулагдан орж ирж байгаа нь та бидэнд ил тод явагдсан процесс. Энэ бол өнөөгийн эрх баригч нам Монгол Улсын хууль, тогтоомжийг хэлбэр төдий хэрэгжүүлж, цаашлаад Улаанбаатар хотын нэг сая сонгогчдын төрийн үйл хэрэгт төлөөллөөрөө дамжуулан болон шууд оролцох эрхийг боомилж, үгүйсгэж гэж байгаа бодит үйлдэл юм.

-Иргэдийн эрх гэхээр өчигдөрхөн шинэхэн хотын дарга Улаанбаатар хотын нягтаршил, түгжрэлийг бууруулах үүднээс газар олголтын асуудлыг хязгаарлах, зогсоох, анхан шатны төрийн байгууллагууд дээр газар олгохгүй байх хуулийн  төсөл өргөн барих талаараа олон нийтэд танилцуулсан. Энэ шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Нэгдүгээрт, хотын шийдэл бол хориг, хязгаарлалт бол биш. Аливаа хориглолт, хязгаарлалт хийх шийдвэрүүд цаад утгаараа иргэдийн эрхийг зөрчиж байдаг. Яг үүний нэг илрэл бол өчигдөрхөн хотын дарга Улаанбаатар хотын төдийгүй, Монгол Улсын иргэд үндсэн хуулиар олгогдсон газар эзэмших эрхэд халдаж хязгаарлалт хийлээ.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод олон асуудлууд байгаа нь үнэн. Гэхдээ энэ бүх асуудалд ул суурьтай судалгаатай, ОУ-ын туршлага, мэргэжлийн байгууллага, салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан оновчтой шийдэл дэвшүүлэн шийдэл гаргаж ажиллах ёстой. Гэтэл хотын шинэ дарга нэг өглөө л сэрэнгүүтээ хориг, хязгаарлалт тавина, хууль батлуулна зэрэг асуудалд хандаж байгаа нь тухайн хүний чадваргүйг илэрхийлж байна гэж харж байна.

-Газар олголттой холбоотой асуудлаар хууль өргөн барих асуудлаараа НИТХ-д танилцуулсан уу? Хуулийн дагуу бол эхний байдлаар Засаг даргыг дэмжсэн НИТХ-д танилцуулагдах ёстой байгаа.

-НИТХ-д танилцуулсан, НИТХ-ыг хуралдуулсан процесс бол болоогүй. Мөн л адил одоогоор хэрэгжиж байгаа Монгол Улсын хууль, тогтоомжуудын хүрээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг нь тухайн шатны ИТХ-аас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэг ёсондоо гүйцэтгэх засаглал юм. Гэтэл хотын даргын сүүлийн өдрүүдэд гаргаж байгаа шийдвэр, мэдэгдлүүд шууд Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайдтай яриад шийдсэн байдалтай харагдаж, явж байна. Энэ мэтчилэн иргэдийн анхан, дунд шатанд төлөөллөөрөө дамжуулан засгийн эрх барих эрх рүү халдсан эрх баригч МАН-ын бодлого, шийдвэрүүдийг эсэргүүцэн хатуу байр сууриа илэрхийлэн ажиллах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 4 цаг 40 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 4 цаг 40 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 4 цаг 41 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 4 цаг 42 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 4 цаг 43 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 4 цаг 43 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 4 цаг 44 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 4 цаг 47 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 4 цаг 48 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 4 цаг 48 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 4 цаг 49 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 4 цаг 51 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 4 цаг 52 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 6 цаг 27 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 6 цаг 31 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 6 цаг 45 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 6 цаг 49 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 9 цаг 11 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 9 цаг 25 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 10 цаг 47 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top