x

Ерөнхийлөгч Х.Баттулга: Бүс нутгийг хамарсан спортын төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Швейцарын холбооны улсын Женев хотноо болж буй Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга:

Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Китуи,

Эрхэмсэг хүндэт Ерөнхийлөгчид өө,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Найз нөхөд өө,

Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр санал солилцдог тус чуулга уулзалтын 10 жилийн ой тохиож буй үед энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд уригдан оролцож байгаадаа баяртай байна.

Чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж буй НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газарт баяр хүргэе.

Хатагтай, ноёд оо,

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Дэлхийн хөрөнгө оруулалтын тайланд дурдсанаар хөрөнгө оруулалтын урсгал өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 23 хувь, энэ оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41 хувиар буурсан, мөн хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа цаг үед болж буй нь энэ удаагийн чуулга уулзалтын ач холбогдлыг дээшлүүлж байна.

2030 онд ядуурал, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч зэрэг бүх салбар, чиглэлд хүрэх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг олон улсын хамтын нийгэмлэг, Та бид өөрсдөө тодорхойлсон. Хөгжлийн зорилтуудыг биелүүлэх эхний 2-3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр багасч, дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах үйл явцыг сөрөх хандлага зарим орнуудад нэмэгдэж буй нь эдгээр зорилтуудын хувь заяаг бид өөрсдийн гараар ангалын ирмэгт түлхэж байгаагаас өөрцгүй байна.

Аж үйлдвэрийн шинэ хувьсгалтай холбоотойгоор хөгжингүй болон хөгжиж буй орнуудын дунд бий болж буй технологийн дэвшлийн ялгаа нь Монгол зэрэг хөгжиж буй, далайд гарцгүй орнуудын хувьд тогтвортой хөгжлийг хангах, “Даян дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-д тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон сорилт болж байгааг онцгойлон дурдахыг хүсч байна. Тиймээс энэ удаагийн чуулга уулзалт, салбар хуралдаануудын хүрээнд манай төлөөлөгчид дэлхий дахин, бүс нутагт тулгарч буй томоохон сорилт, бэрхшээлүүдийг даван туулах шийдлийг хамтран эрэлхийлэх боломж тохиосонд олзуурхаж байна.

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай ноёд оо,

Монгол Улс “Даян дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-д тулгуурлан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг 2016 онд баталсан. Үүнээс хойш баталсан үндэсний хэмжээний болон салбар дундын хөгжлийн  бодлогын баримт бичгүүдийг үзэл баримтлалтай уялдуулан боловсруулж хэрэгжүүлж буй бөгөөд Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн Үндэсний сайн дурын тайланг 2019 онд танилцуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нягт уялдсан нэгдсэн хөрөнгө оруулалтын бодлого боловсруулж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо, тэдгээрийн зохион байгуулалт, хөрөнгө оруулах, зарцуулах, үр ашгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтын хөгжилд үзүүлэх нөлөө хэмжээлшгүй гэдгийг өөрийн орны туршлагаас дүгнэлт хийж байна. Хөрөнгө оруулалтын бодлого тогтворгүй байсны улмаас 2011, 2012 онд оргил үедээ хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн гашуун туршлагаасаа бид сургамж авч, төр, засгийн бүхий л түвшинд онцгой анхаарал хандуулж, шат дараатай, зорилтот арга хэмжээнүүдийг гадаад болон дотооддоо авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх, эрсдлээс сэргийлэх үүрэг бүхий “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл” болон “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г байгуулан ажиллаж байна.

Мөн өөрийн улсын ашиг сонирхолыг тэгш хангасан хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг байгуулахад анхаарч, хөрөнгө оруулалтын загвар хэлэлцээрийг НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулаад байна.

Хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн хэдэн жилийн байдлаар өсч, өнгөрсөн жил 2.5 дахин өссөн үзүүлэлттэй гарсан. Эдийн засгийн өсөлт ч 5.3 хувьд хүрч, 2018 оны эхний хагаст 6.3 хувь болсон.

Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц зэрэг салбаруудад түлхүү татах нь тулгамдсан асуудал хэвээр байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор худалдаа, хөрөнгө оруулалтын түншүүдтэй эрх зүйн орчныг сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг ч авч хэрэгжүүлж байна.

Хөдөө аж ахуйгаас гадна сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбар нь манай улсын хувьд эрчимтэй хөгжүүлэхийг зорьж буй салбарууд юм. Монгол Улсын нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх өргөн боломжийг ашиглан Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төсөл хэрэгжүүлэх санаачилгыг Зүүн Хойд Азийн түнш орнууддаа дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр салбарт та бүгдтэй хамтран ажиллаж, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлэх хөрөнгө оруулалт хийхийг энэ индрээс уриалж байна.

Хатагтай ноёд оо,

Өнөөдөр Та бид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг цаашид хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэх, улс орнууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эсвэл улс бүхэн амиа бодохын аль нэгийг сонгох эгзэгтэй, хүмүүн төрөлхтөний цаашдын хувь заяанд асар их чухал шийдвэрийг гаргах мөчид тулж ирээд байна.

Дэлхийн хэмжээгээр ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, боловсролтой, эрүүл иргэдтэй улс орнуудыг бий болгох хамтын зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө бид хүчээ нэгтгэж, урагшлах уу, эсвэл ухрах уу? Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын тогтолцоонд үүсээд байгаа асуудлыг хамтын хүсэл, зориг, эрмэлзлээр шийдвэрлэх үү, эсвэл унагаах уу? гэдгийг шийдвэрлэх заагт хүрэлцэн ирээд байна.

Хөрөнгө оруулалтын үр ашиг, чанарыг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг хамгаалах механизмыг боловсронгуй болгох гарцыг санал болгохын зэрэгцээ дэлхий дахинд тогтвортой хөгжлийг хангахад чухал хүчин зүйл болох хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхийн төлөө улс орнууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид хамтран ажиллах эрмэлзэл төгс буйг нотлох нь энэ удаагийн чуулга уулзалтаас гарах  чухал үр дүн болох ёстой.

Миний бие спортоор хичээллэж байсан хүний хувьд биеийн тамир, спортын хувь хүний хөгжил, хүмүүжилд гүйцэтгэх үүргийг өндрөөр үнэлдэг бөгөөд биеийн тамир, спортод оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг чадавхжуулах, эрүүл мэнд, боловсролыг хөгжүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах заалтуудыг хэрэгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байдаг юм. Тиймээс манай улс төдийгүй бүс нутгийг хамарсан спортын төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа энэ дашрамд илэрхийлье.

Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцож буй Дэлхийн удирдагчдын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтыг “BBC” агентлагийн хөтлөгч Ниша Пилла хөтлөн явуулж, БНХАУ-ОХУ дунд орших Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар асуулт, хариулт өрнүүлсэн юм. Мөн энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцсон төр, засгийн тэргүүн, томоохон корпорацийн удирдагчид хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, дэлхий дахинаа үүссэн хөрөнгө оруулалтын тодорхой бус байдлыг улс орнууд хамтран хэрхэн шийдвэрлэх хүрээнд санал, бодлоо солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 31 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 33 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 36 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 42 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 44 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 47 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 49 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 51 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 53 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 54 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 57 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 1 цаг 0 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 1 цаг 1 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 1 цаг 2 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 20 цаг 15 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 20 цаг 19 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 20 цаг 31 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 20 цаг 32 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 20 цаг 32 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 20 цаг 36 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top