x

Монгол улс далайд гарцгүй орнуудыг манлайлж ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуиатай уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын форумд оролцогчдын анхаарал хэдэн чухал асуудалд төвлөрч байгааг дурдаад, дэлхийн дулаарал, экологийн асуудал, ажилгүйдэл, баялгийн тэгш бус хуваарилалт гэх мэт асуудал Монгол Улсад ч гэсэн анхаарал татсан сэдэв болж, тэнд арай өөр хүрээнд л ярилцаж байна хэмээн тодотголоо. Монгол Улс 2019 оны төсвөө хэлэлцэж байгаа энэ үед эдийн засгийг төрөлжүүлэхэд анхаарал хандуулж, мөн Монгол Улсад эдийн засаг, бизнесийн ямар боломж байгааг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулахаар ирсэн талаараа ярилаа.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуи тээвэр, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулж байгаа талаараа танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Китуид хандан Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж далайд гарцгүй орнуудыг манлайлж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрийн дагуу анх 1964 онд Женев хотноо байгуулагдсан бөгөөд Засгийн газар хоорондын статус бүхий НҮБ-ын байгууллага юм.

Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэнээр 1964 онд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын гишүүн болсон байна. Гишүүн болсноор энэхүү бага хурлаас худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр тусламж, дэмжлэг авах, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдаж байгаа юм байна.

Тухайлбал, тус байгууллагаас хэрэгжүүлж буй өрийн удирдлага, санхүүгийн шинжилгээний болон Гаалийн мэдээллийн системийг Сангийн яам, Монголбанк болон Гаалийн ерөнхий газарт суурилуулсан байна.

Мөн энэ онд байгуулсан Монгол Улс, БНХАУ, ОХУ хоорондын дамжин өнгөрөх тээврийн гурван талт хэлэлцээр байгуулах судалгаа болон хэлэлцээнд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлж ажиллаж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 29 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 32 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 35 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 41 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 42 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 45 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 48 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 49 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 51 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 53 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 56 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 58 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 59 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 1 цаг 1 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 20 цаг 14 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 20 цаг 17 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 20 цаг 30 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 20 цаг 30 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 20 цаг 31 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 20 цаг 34 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top