x

ХЗДХЯ албан хаагчдынхаа нэг удаагийн тэтгэмжид 36 тэрбумыг төсөвлөжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж төслийн талаар танилцууллаа. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд 440.2 тэрбум төгрөгийн хүрээнд ирэх оны төсвөө төлөвлөх чиглэл авчээ. Энэ хүрээнд Засгийн газар, Сангийн яамны байр суурийг харгалзан үзээд нийт 493.1 тэрбум төгрөгийн урсгал зардлын төсвийг хянаж, батлагдсан төсвөөс 66 тэрбум төгрөгөөс нэмж төсөвлөн санал оруулж байгаа гэв. Цалин хөлс, нэмэгдэл урамшууллын зардалд 39 тэрбум төгрөг, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 508 сая төгрөг, хангамж бараа материалын зардалд 209 сая төгрөг, норматив зардлыг 1.5 тэрбум төгрөгөөр, эд хогшлын урсгал зардал -568 сая төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил хөдөлмөрийн төлбөр хураамж 4 тэрбум төгрөг, бараа үйлчилгээний бусад зардал 2.8 тэрбум төгрөгийг төлөвлөсөн гэв. Урсгал шилжүүлэг 18 тэрбум төгрөг, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зардал 36 тэрбум төгрөг төлөвлөжээ. Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хууль сахиулах их сургууль, яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Оюуны өмчийн газрын төсөв багцаараа энэ хүрээнд хөндөгдөж буйг тэрбээр онцоллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд дээрх танилцуулгад Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авилгатай тэмцэх газар зэрэг УИХ-ын харьяа байгууллагын төсөв яригдаагүй дурдаад энэ талаар тодруулах зүйлсийг хуралдаанд оролцож буй холбогдох албан тушаалтнуудаас авч болно гэв. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Учрал, Л.Энхболд, Ж.Ганбаатар нар төслийн танилцуулгын хүрээнд асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан юм. 

УИХ-аар Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгыг 2018 оны намрын чуулганаар хэлэлцэн баталсан. Энэ хүрээнд бүртгэлтэй холбоотой үйл ажиллагааг хялбаршуулж, цахим хэлбэрт шилжүүлэн шуурхай болгох хуулийн зохицуулалтыг баталсан. Харин хуулийн хэрэгжилтийг хангах төсөв санхүүг 2019 оны төсвийн төсөлд тусгасан эсэхийг гишүүд тодруулсан юм. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр камержуулах ажлын төсвийн талаар Ц.Нямдорж сайд тайлбар өгөв. Салбарын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах, зарим чиглэлээр идэвхжүүлэхэд төсөв, санхүүжилтийн шаардлага их байгаа ч боломжид тулгуурлан төлөвлөлт хийсэн. Бүртгэлийн чиглэлээрх шаардлагатай хөрөнгө оруулалт, камержуулалт зэрэг зарим ажлыг гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэхээр холбогдох яриа хэлэлцээрүүдийг хийж байгаа гэв.  

Монгол Улс бие даасан төрийн мэдээлэл солилцооны системтэй болох, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох үйл ажиллагааг сайжруулах, хялбаршуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хур” төрийн мэдээлэл солилцооны системийг хөгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн бүхий л төрлийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх “Дан” системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын Цахим бодлогын түр хороо эдгээрийн үйл ажиллагаатай танилцахад дэд бүтцийн асуудал, хөрөнгө оруулалтын дутагдалтай байдлаас болж төрийн үйлчилгээг цахимжуулах ажил хүндрэлтэй болж байгааг Н.Учрал гишүүн хэллээ. Төр бүртгэлийн ажлаа цахимд хөрвүүлж чадахгүй удаашрах хэрээр мэдээллийн аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулах шаардлага үүсэх үр дагавартайг тэрбээр хэлж байсан юм. Мөн төсвийн төлөвлөлт дээр шүүмжлэлтэй хандаж буйгаа тэрбээр илэрхийлж байв. Салбарын сайд Ц.Нямдорж төрийн үйлчилгээний цахим шилжилтийн дэд бүтэц, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг хөндөх үеэр “2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд 11 тэрбум төгрөгийн зардлыг зайлшгүй тусгах шаардлагатай” гэдгийг онцоллоо. Хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр 2013 оноос хойш хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд салбарыг чадавхжуулахад төсөв санхүүжилтийн шаардлага бий гэдгийг хэлэв.

Хүний эрхийн үндэсний комисс 1.127 тэрбум төгрөгийн төсөв төлөвлөсөн ч төсөлд 989 сая төгрөгөөр тусган томилолтын зардлыг тэглэсэн асуудлыг  Ж.Бямбадорж дарга хэллээ. Энэ хүрээнд тус байгууллагын орон нутаг дахь болон гадаад бодлогын асуудал бүрэн хумигдаж байгаа гэв. АТГ-ын орон тооны дутагдал, томилолтын зардалтай холбоотой Л.Энхболд гишүүний тодруулгад ажлын хэсгээс хариулт өглөө. 2019 оны төсөлд орон нутгийн томилолтын зардалд 186.3 сая төгрөгийг төлөвлөсөн бөгөөд одоогоор мөрдөгчийн 50 орон тоо нэн шаардлагатай байгаа гэдгийг хэлсэн. Төсвийн төслийн хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг салбар бүртээ анхаарах шаардлагатай бөгөөд хууль зүйн салбарынхан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхад анхаарах бололцоо бий гэдэг байр суурийг Ж.Ганбаатар гишүүн  илэрхийллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд зарим асуудлаар санал хэллээ. Тухайлбал, тэтгэвэртээ гарч буй албан хаагчдын нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн асуудлыг шийдэх нь зүйтэй гэлээ. Түүнчлэн цэрэг, цагдаа, АТГ гээд салбарын бүх байгууллага дахь орон тооны дутагдалтай асуудлыг нэгтгэн шийдэх, мөн ирэх оны төсвөөс сум орон нутаг дахь цагдаагийн албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай унааг шийдэх асуудлыг холбогдох албан тушаалтнууд анхаарах зэргийг хэллээ. 

Төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 34 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 37 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 40 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 46 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 47 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 50 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 53 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 54 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 56 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 57 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 1 цаг 0 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 1 цаг 3 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 1 цаг 4 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 1 цаг 5 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 20 цаг 18 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 20 цаг 22 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 20 цаг 34 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 20 цаг 35 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 20 цаг 35 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 20 цаг 39 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top