x

Амины орон сууц барихад ипотекийн зээл олгоно

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Ирэх онд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг улам нэмэгдүүлэхэд чиглэсэн цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ бодлогын хүрээнд эдийн засгийн үр ашигтай байдлыг дэмжиж, төсвийн сахилга батыг тууштай хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах, экспортод гарч буй баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж, төсвийн орлогыг нэмэгдүүлж, бизнесийн орчинг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, төсвийн зарлагын реформыг хэрэгжүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ хэмээлээ.

Үүний үр дүнд Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 9.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлага 11. 5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувьд хүрч Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 1.5 пунктээр бага байхаар тооцлоо хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Тухайлбал, ШУА-ийн, Сүрьеэгийн эмнэлгийн, АШУҮИС-ийн байрыг барих хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх, утаатай тэмцэхийн тулд гэр хорооллыг барилгажуулах, гэр хорооллын хашаандаа стандартад нийцсэн байшин барин амьдарч буй хүмүүсийг ипотекийн зээлд хамруулах асуудлыг төсөвт тусгасан эсэх талаар тодруулсан.

Мөн ЕБС-ын үдийн цайг үдийн хоол болгож буйтай холбогдуулан сургуулиудад Хоол зүйч ажиллах орон тооны асуудал гарч ирж байгаа. 2019 оны 09 дүгээр сарын нэгнээс энэ асуудлыг үе шаттай шийдэхээр хуульд тусгасан. Үүнийг төсөвт тусгасан эсэх талаар, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа ахмадын эмнэлгийн санхүүжилт ирэх оны төсөвт багтсан эсэхийг тодруулсан.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Сүрьеэгийн эмнэлэг, ШУА-ийн байрны хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлыг УИХ-ын Ажлын хэсэг дээр ярилцаж байгаа гэлээ. Санхүүжилт шаардлагатай байгаа гэсэн санал олон ирсэн ч бүгдийг төсөвт багтааж чадаагүй гэдгийг Сангийн сайд дурдаад Хан-Уул дүүрэгт баригдаж буй ахмадын эмнэлгийн хувьд 2019 онд 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан гэлээ. Барилгын ажил шүүхийн маргаанаас үүдэн удааширсан учир санхүүжилтийг багасгаад тавьсан, тэрхүү маргаан шийдэгдээд ажил жигдрэхээр санхүүжилтийг нэмж шийдээд явах боломж бий гэлээ.

Орон сууцны зээлийг гурван эх үүсвэрээс олгож байгаа гэж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хариулсан. Тэрхүү гурван эх үүсвэрийн нэг нь улсын төсөв бөгөөд ирэх онд 115 тэрбум төгрөг суулгасан аж. Улсын төсвөөс олгох ипотекийн зээлийн журмыг шинэчлэн боловсруулж, Сангийн яамнаас санал аваад явж байгааг Х.Баделхан сайд онцлоод энэ журамд 115 тэрбум төгрөгийг хэрхэн олгох талаар тусгаснаас гадна гэр хорооллын газрыг чөлөөлж, орон сууцанд орсон иргэдэд болоод стандартын шаардлага хангасан амины орон сууц барьсан хүмүүст ипотекийн зээл олгохоор тусгасан гэлээ.

Асуулт хариултын дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 19 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 22 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 25 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 31 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 32 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 35 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 38 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 39 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 41 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 43 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 45 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 48 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 49 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 50 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 20 цаг 3 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 20 цаг 7 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 20 цаг 19 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 20 цаг 20 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 20 цаг 21 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 20 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top