x

Сэтгэлзүйч Ж.Үйлст: Байгалийн нөлөөгөөр монголчууд тууштай биш нь их ажиглагддаг

Сэтгэлзүйч Ж.Үйлсттэй ярилцлаа.

-Сэтгэл зүйн анхны хэрэгцээ гэж юу вэ?

-Маслоу гэх эрдэмтэн хэрэгцээний шатлалын онолыг гаргасан байдаг. Суурь хэрэгцээ буюу анхны хэрэгцээнд амьд явахын тулд зайлшгүй шаардлагатай хэрэгцээнүүдийг оруулдаг. Үүнд хувцас өмсөх, хоол идэх, гэр оронтой байх, унтаж амрах, сексийн хэрэгцээ гэх мэт орно. Махан бие буюу бие физиологи өөрөө юу хүсч байна түүнийг нь хангах шаардлагатай. Хэрэгцээний онолоор эхний шатны хэрэгцээ хангагдаж байж дараа дараагийн хэрэгцээ хангагдана гэж үздэг. Амьдрал дээр нэгдүгээр ангиа төгсөж байж хоёрдугаар ангийн хичээлээ ойлгодогтой адил.

-Хүмүүс их стресс бухимдалтай болсон нь эдгээр хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаатай холбоотой юу?

-Зарим талаараа холбогдож болно. Стресс өдөр тутмын амьдралд 33 хувьтай тогтмол байдаг. Стресс байснаараа бид аливаа зүйлийг даван туулах, цаашлаад хэцүү асуудлын ард гарах хөшүүрэг болдог. Шалгалтын стресстэй бол шалгалтаа бэлдэхэд хүргэнэ. Ажлын стресстэй бол ажлаа гүйцэтгэхэд хүргэнэ гэх мэт тодорхой зүйлийг гүйцэтгэхэд хөшүүрэг нь болж өгдөг. Харин хэмжээнээсээ ихдээд ирэхээр сэтгэл хөдлөлийн түвшинд бусдад тааламжгүй байдал үүсгэх, эсвэл өөр өөртөө тааламжгүй байдал үүсгэх байдал руугаа ордог. Эхнээс нь яаж зохицуулж явах вэ гэвэл эхний суурь хэрэгцээнүүдээ хангасан байх шаардлага үүсдэг.

-Бид гараад л нийгмийн амьдралд оролцдог. Гэтэл нийгмийн хэрэгцээ шаардлага нь хангагдахгүй болохоор хүмүүс стрессдээд байна уу?

-Аль аль нь нөлөөлж байгаа. Хүний аюулгүй байх хэрэгцээ хангагдахгүй магадгүй гадаа гараад л явахаар энд тэндээс машин ирээд мөргөчих ч юм шиг, хэн нэгэнтэй зөрчилдөхөд хэзээ ч хамаагүй цохиод авч магадгүй ч юм шиг асар их сэтгэл хөдлөлтэй хүмүүс бий. Энэ нь анхдагч суурь хэрэгцээний сүүлийн бүлэг болох өөр өөртэйгөө танилцах, дотоод хэрэгцээгээ нээх тэр хэрэгцээ хангагдаагүй тохиолдолд жимсээр боловсроогүй гэж хэлэхээр байна шүү дээ. Ийм байгаа тохиолдолд эргээд хүмүүс бие биедээ таагүй байдлыг мэдрүүлэх нөхцөл нь болоод байгаа юм.

-Нийгэмд амьдарч байгаа хүмүүс бусдад түвэг удахгүйн тулд сэтгэл зүйгээ яаж удирдах вэ?

-Бусдад түвэг удахгүй байх нь ялгаатай хэрэгцээнүүдээ мэдэрдэг байх хэрэгтэй болов уу. Энэ нь нөгөө л суурь хэрэгцээний сүүлийн шатны өөрийгөө ойлгосон хүн бусдыг ойлгодог гэдэгтэй холбогдоно. Ядуу гээд өөр харьцах, эмэгтэй гээд дээрэлхэх, эрэгтэй учраас уйлж болохгүй гэх мэт нийгмийн янз янзын тогтсон хандлагууд байдаг. Энэ бол хүмүүс бие биенийхээ орон зайд маш их халдаж буйн илрэл. Үүн дээр хэд хэдэн зүйл яригдана. Нэгдүгээрт, бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх. Хоёрдугаарт, бусдын хэрэгцээг хүндэтгэх. Ингэхийн тулд сэтгэл хөдлөлийн чадамжаа дээшлүүлж, хөгжүүлэх хэрэгтэй. Сүүлийн үед EQ гэж их яригдаад байгаа. Энэ сэтгэл хөдлөлийн чадамж ямар шат дараатайгаар хөгждөг вэ гэхээр эхлээд өөрөө өөрийгөө танин мэднэ. Би ямар үед уурладаг, би ямар үед баярладаг, юу намайг аз жаргалтай болгодог вэ гэх мэтээр өөрийгөө маш сайн танин мэдэх шаардлагатай. Өөрийгөө таньж мэдсэн хүн нийгэмд аюултай байдлаар илрэх сэтгэл зүйн хэрэгцээгээ таньсан байдаг.

Жишээ нь, би уурлахаараа юу ч хамаагүй хийчихдэг. Тэгэхээр би уурлаж болохгүй. Би үүнд яг уурлах гээд байна. Тэгвэл би юу хийвэл тайвширдаг билээ. Би ийм зүйл хийвэл тайвширдаг гэх мэтээр сэтгэл хөдлөлөө зохицуулж сурдаг. Түүний дараа өөрөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдаж болно. Яг одоо уурлах нөхцөл биш байна. Тийм болохоор би өөрийгөө тайвшруулчихъя. Энэ хүний уурыг гарсныг дараа ярилцъя гэх мэт. Хэрвээ хэтэрхий дараад байвал сэтгэл хөдлөл нь дараа нь илүү хүчтэйгээр гарч ирдэг. Үүний дараа бусдыг ойлгож эхэлдэг. Бусдын оронд өөрийгөө тавьж сурдаг.

-Манай нийгмийн стресс бухимдал цаг агаарын байдалтай хамаатай юу?

-Давуу талаасаа харвал монголчууд дасан зохицох чадвар маш сайтай. Хавар нэг өдөрт дөрвөн улирал зэрэг болчихдог. Түүнд дасан зохицох чадвар сайтай. Бидний нүүдэлчин амьдралын хэв маяг үүнд нөлөөлдөг. Дасан зохицох нь өөрөө хэд хэдэн хэлбэртэй. Хүнд дасна, байгаа нөхцөлдөө дасан зохицно. Өдөр тутмын хэв маягтаа дасна. Энэ гурван зүйлд маш сайн дасан зохицож байгаа бол тэр хүн дасан зохицох чадвартай буюу амьд үлдэх чадвар өндөр байгааг илэрхийлдэг. Сул тал нь юу гэхээр байгалийн эрс тэс байдлаас болоод цаг төлөвлөлт маш муу. Ямар нэгэн цаг товлочихоор тэр цагтаа амжиж хийх магадлал нь боломжгүй байдаг. Байгалийн олон хүчин зүйлээс нөлөөлж байгаа учраас. Нэг ажил бүтэхгүй байлаа гэхэд хүн сэтгэлээр унана. Сэтгэлээр унахгүй байхын тулд хүлээлт үүсгэхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр өдөр тутмын төлөвлөгөөг нарийн гаргахгүй байх шаардлага үүснэ. Тиймээс өдөр тутмын амьдралдаа цаг төлөвлөөд байдаггүй сул талтай. Одоо хотжиж ирж байгаа учраас энэ соёлд бид өөрийн эрхгүй суралцаж байна. Бас эдгээрээс болоод байгалийн нөлөөгөөр монголчууд туйштай биш байх нь их ажиглагддаг. Үүнд нүүдлийн соёл болон улирлын нөлөө хоёулаа нөлөөлж байгаа юм.

-Суурин соёлд бид шилжиж, амьдарч сурч байна уу. Залуусын амьдрах чадвар сул ч гэх юм уу. Жишээ нь, бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүд ойлгомжтой юмыг байнга асуудаг. Өөрсдөө ойлгохгүй бол бусдад түвэг удахгүй байдлаар шийдэх боломжтой байхад 40-50 хүн байгаа групп чатад байнга асуулт асуух нь хэр зохистой вэ. Үүнд сэтгэл зүйгээ яаж бэлтгэх вэ. Бусдад түвэг удахгүй байдлаар өөрийгөө яаж илэрхийлэх вэ?

-Энэ нь бидний уламжлалт нийгэм, гэр бүлийн соёлтой холбогдох байх. Монголчууд хүүхэд төвтэй гэр бүлийн соёлтой ард түмэн. Нэг хүүхэдтэй айл тэр хүүхдийнхээ бүх хэрэгцээг хангаж чадна. Тэр хүүхдэд бүрэн дүүрэн цагаа зориулж чадна. Тэр хүүхдийг маш сайн боловсролтой болгож хөгжүүлж чадна. Гэтэл 3, 4, 5 хүүхэдтэй айл байя л даа. Хэрэв хүйс нь ижил бол бага хүүхэд нь шинэ хувцас өмсөж чаддаггүй. Нэг хүүхдийнхээ хувцсыг дараагийн хүүхэд нь өмсөнө. Ахынхаа, эгчийнхээ тоглож байсан тоглоомоор тоглоно. Санхүүгийн хувьд ихэнх нь дундаж болон дунджаас доогуур орлоготой. Тэгэхээр яалт ч үгүй энэ хэв маяг руу орж байгаа юм. Цаг зохицуулалтын хувьд гэр бүлийн өдөр гэж долоо хоногт нэг өдөр байвал их юм. Ер нь ихэнх айл байхгүй. Гэр бүлийн өдөр гэж байхгүй учраас хүүхэд тус бүрт цаг гаргана гэж бараг байхгүй. Жилдээ хэдхэн удаа хүүхдүүдээ гадуур авч гардаг, тоглуулдаг. Ийм л цаг завыг хүүхдүүддээ зориулж байгаа юм. Жишээ нь, тоглож байгаа тоглоомыг нь наадахаа дүүдээ өг гэдэг шүү дээ. Тэгэхээр том хүүхдийн эрх зөрчигдөж байгаа юм. Энэ нь эргээд миний юм бол чиний юм. Чиний юм бол миний юм гэсэн нийгмийг бүтээж байгаа юм. Нэг талаасаа өөриймсөг хэрнээ нөгөө талаасаа бусдын нөхцөл байдал руу ороод байгаагаа анзаардаггүй. Тэр нь байдаг л хэвийн зүйл юм шиг манай нийгэм ойлгодог. Тэгэхээр тэр хүүхэд өөрөө хэдэн хүүхэдтэй, ямар гэр бүлд яаж өссөн бэ гэдэг нь маш их нөлөөлнө.

-Иймэрхүү ялгаатай байдлаас хүмүүст хувийн аминч үзэл, өөрийгөө дөвийлгөх үзэл суугаад байна уу?

-Ерөнхийдөө нөлөөлнө. Олон хүүхэдтэй айлд тэр хүүхдэд өөрийн гэсэн орон зай байхгүй. Тусгайлсан хайр халамж гэж байхгүй. Аль нэгийг нь гомдоочихгүйн тулд аль алинд нь адилхан л хандана гэдэг. Тэр нь хүүхдэд ямар мэдрэмж төрүүлж байгаа вэ гэхээр орхигдсон, чухал биш, хангалттай биш гэсэн мэдрэмжүүд бий болж эхэлнэ. Тийм байдлаас болоод би л өөрийгөө анхаарахгүй бол хэн ч намайг анхаарахгүй байна гэдэг ойлголтыг үүсгэж болно. Зарим тохиолдолд олон хүүхэдтэй айлын хүүхэд улам илүү нэгнээ гэдэг. Бусдадаа бүх зүйлийг хувааж, цаг хугацаа, орон зай, идэж хэрэглэж байгаа бүх зүйлээ хуваадаг. Сэтгэл зүйн хувьд ч бие биенээсээ хамааралтай, бүх зүйл нь байдаг соёл ч олон хүүхэдтэй айлд тогтчихсон байдаг. Тэгэхээр эцэг эх олон хүүхэдтэй болохоор хоолтой ундтай байхад л болно гээд орхисноор сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй бол эргээд тэр хүүхэд нэгдмэл биш зөвхөн өөрөө өөрийгөө гээд явах магадлал өндөр. Харин олон хүүхэдтэй ч гэсэн хүүхэд болгоноо тус тусад нь ойлгож, хайрлаж хүлээж авсан, боловсролд нь анхаардаг гэх мэтээр хүүхдэдээ хангалттай анхаарсан эцэг эхтэй айлын хүүхдүүд тэр эцэг эхийн хайр халамжаас хүнийг ингэж хайрладаг юм байна. Хүнийг ингэж ойлгодог юм байна. Ийм байвал гоё байдаг юм байна. Үүнийгээ ч гэсэн бусдад өгье. Би өөрөө үүнийгээ өгч байж бусдаас үүнийг нь авах юм байна гэдэг сэтгэл зүйн зураглалыг хүүхэд бусдаас авч байгаа юм. Тэгэхээр эцэг эхчүүд зүгээр л хамт байх нь чухал, физиологийн асуудлыг нь шийдэх л чухал гэж хандах нь өнгөрсөн зууны асуудал юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 4 цаг 51 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 4 цаг 52 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 4 цаг 53 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 4 цаг 54 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 4 цаг 54 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 4 цаг 55 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 4 цаг 56 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 4 цаг 58 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 4 цаг 59 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 5 цаг 0 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 5 цаг 1 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 5 цаг 2 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 5 цаг 3 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 6 цаг 39 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 6 цаг 43 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 6 цаг 57 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 7 цаг 1 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 9 цаг 23 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй 9 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 10 цаг 59 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Фон дер Ляйен: Баруун гэх ойлголт оршин тогтнохоо больсон
Top