x

Уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Улаанбаатар хотод үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 10 хэм дулаан байна.

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 3-нд говь, талын нутгаар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 3-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-д 3D-принтерээр хэвлэсэн тосгон ашиглалтад орлоо 1 мин Киберспортын хамгийн өндөр шагналтай ТОП-5 баг 3 мин Намуудын санхүүгийн тайланг хянаж байна 23 мин Бага насны хүүхэд мотоциклоос унаж, амиа алджээ 28 мин Ургамал хамгааллын бодис импортлогч, борлуулагч ААН-үүдэд хяналт шалгалт хийлээ 38 мин Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө 43 мин "Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." 55 мин Эль Дорадо 1 цаг 7 мин Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна 1 цаг 21 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг, байнгын хороод 1 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан 2 цаг 29 мин Дэлхийн худалдааны хэмжээ 33 их наяд ам.долларт хүрэв 19 цаг 37 мин Монгол Улс сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тэмцээнийг эх орондоо зохион байгуулна 19 цаг 37 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барив 19 цаг 38 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийнэ 19 цаг 40 мин Гүйцэтгэх ажилд парламентын хяналт тавих хуулийн төслийг өргөн барив 19 цаг 40 мин Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн барив 19 цаг 41 мин Банкны зээл өсөж, төсвийн алдагдал нэмэгдлээ 19 цаг 42 мин Баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, туршилт эхлүүллээ 19 цаг 43 мин Чоно агнахтай холбоотой торгуулийн зохицуулалтыг өөрчлөх хуулийн төслийг өргөн барив 19 цаг 44 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Тайвань Хятад улсад үнэнч байгаагаа илэрхийлсэн цэргүүдийг ш...
Top