x

Тяньжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээх талаар санал солилцов

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр улсын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Тяньжин хоттой хамтран ажиллах чиглэлүүдийн талаар ярилцлаа. 

Энэ удаагийн айлчлал хоёр талын өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, өмнө нь харилцан тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийлэв.

Цаашид далайд гарах нэр бүхий төсөл хэрэгжүүлэх, өмнө нь амжилттай туршсан Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн тээврийг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад хамтрах, хөрөнгө оруулалт, жижиг, дунд үйлдвэрлэлийг харилцан хөхиүлэн дэмжих, Бизнес форум зохион байгуулах зэргийг санал болгов.  Мөн “Монгол-Тяньжины Дунзян тээвэр, ложистикийн төв” төслийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах болсонд талархал илэрхийллээ.

Өндөр, дээд түвшний харилцан айлчлал, уулзалтаар хэлэлцэн тохиролцсон зүйлсийг хэрэгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгтэй байгаагаа  БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэмдэглэв.

Мөн БНХАУ-тай хамтран Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг олон төсөл амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тяньжин хотын зүгээс Улаанбаатар хотод хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх, Тяньжин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг сэргээх, Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа нээх, тээвэр, ложистик, гааль, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн зэрэг салбарт хамтран ажиллах санал гаргалаа.  

Талууд харилцан ярилцсан зүйлээ бодит ажил хэрэг болгохын тулд нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар тохиролцов.

Уулзалтын үеэр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридор байгуулах, “Хөгжлийн зам”, “Бүс ба зам” хөтөлбөрийг уялдуулах, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, ирэх онд  тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 33 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 35 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 38 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 44 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 45 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 48 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 51 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 52 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 54 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 56 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 59 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 1 цаг 1 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 1 цаг 2 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 1 цаг 4 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 20 цаг 17 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 20 цаг 21 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 20 цаг 33 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 20 цаг 33 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 20 цаг 34 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 20 цаг 37 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top