x

Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан бараалхлаа

Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан өчигдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил Будапештэд уулзахад ярилцсан ажлууд ахицтай байгааг онцлоод Биокомбинатыг шинэчлэхэд тус улсын хамтын ажиллагаа ихээхэн дэмжлэг болж байгаад талархлаа илэрхийлэв.

Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дахин ажил хэрэгчээр уулзаж байгаадаа баяртай байна хэмээгээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боломжтой бүхий л чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй хэмээн онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улстай хамтран Монголд кино үйлдвэр байгуулах, шинэ эко хот байгуулах, тэр дундаа хотын усны хангамжийн чиглэлээр хамтрах, Атилла хааны музей байгуулахад хамтрах гэх мэт цөөнгүй асуудлаар санал тавьж ярилцсан юм. Мөн Монголын хөлбөмбөгийн хөгжлийг дэмжиж залуу үеийн төлөвшилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархлаа илэрхийллээ.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Монгол Улсаас 200 оюутныг тэтгэлгээр өөрийн улсдаа сургаж байгаа талаараа дурдаад энэ тоог цаашид нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлсэн юм. Мөн шинэ хот байгуулах тухай асуудлыг ирэх сард Унгар улсад болох Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр дахин ярилцаж, тодорхой мэдээлэл авахыг хүслээ.

Талууд хоёр талын хамтын ажиллагааг олон чиглэлээр хөгжүүлэх болон олон улсын түвшинд бие биеэ дэмжиж ажиллах тухайд дэлгэрэнгүй санал солилцов.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 27 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 29 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 33 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 38 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 40 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 43 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 46 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 47 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 49 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 50 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 53 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 56 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 57 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 58 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 20 цаг 11 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 20 цаг 15 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 20 цаг 27 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 20 цаг 28 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 20 цаг 28 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 20 цаг 32 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top