x

Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ дээд хэмжээний уулзалтын нээлтийн хуралдаанд оролцож, үг хэллээ

Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нээлтийн хурал Европын Зөвлөлийн төв байранд өчигдөр эхлэв.

Монгол Улс 2017 онд Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулсны хувьд Европын Зөвлөлийн дарга Дональд Туск АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг нээж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүн нар аа,
​Хүндэт төлөөлөгчид өө,
​Ноёд хатагтай нар аа,

​Юуны өмнө Ази-Европын Дээд түвшний 12 дугаар уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаа Европын Холбоо, түүний дотор Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер нарт баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

​Мөн АСЕМ-ын түнш орнуудын төлөөлөгчдийг эртний түүхт, үзэсгэлэнт Брюссель хотдоо элэгсэг дотноор хүлээн авч байгаа Бельгийн Засгийн газарт гүн талархалаа илэрхийлье.

Өнөө үед дэлхий дахинд гарч буй өөрчлөлтүүд, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааны үүрэг роль улам бүр өсөн нэмэгдэж байна.

1996 оноос хойш АСЕМ нь зөвшилцөлд суурилсан хамтын ажиллагаа, яриа хэлцээний үр ашигтай талбар байж чадсан тул Ази, Европ тивийн хамтын ажиллагаа нь улс төр ба аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм-соёлын үндсэн гурван тулгуурын хүрээнд асар их өргөжин тэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 20 жилд АСЕМ бол Ази, Европын түншүүд бидний асуудал, шийдэл, боломжоо чөлөөтэй хэлэлцдэг өвөрмөц нэгэн “ өргөө гэр” байж чадсан бөгөөд улс төр, аюулгүй байдлын асуудлаас гадна “хүмүүс хоорондын харилцаа”, “уялдаа холбоо” түүний дотор “хатуу болон зөөлөн” уялдаа холбоо, “хамтын ажиллагааны гарт баригдаж нүдэнд харагдахуйц чиглэлүүд” зэрэг ойлголт, зарчим нь АСЕМ-ын бусад механизмаас ялгагдах шинж чанар, АСЕМ-ын хамтын ажиллагааны онцлог “нэрийн хуудас” болж хөгжлөө.

Хүндэт төлөөлөгчид өө,

Монгол Улс 2006 оноос АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн доор амжилттай зохион байгуулсан билээ.

Дээд түвшний 11 дүгээр уулзалтаас баталсан “Даргын мэдэгдэл”, “Улаанбаатарын Тунхаглал” нь АСЕМ-ын гурав дахь арван жилийн улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засаг, нийгэм-соёлын салбарын хамтын ажиллагааны санал санаачлагууд, тэдгээрийн бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог илүү өргөн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн чухал баримт бичгүүд болсонд бид сэтгэл хангалуун байдаг.

Түүнчлэн Улаанбаатарын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дүнд байгуулсан “Уялдаа холбооны асуудлаарх арга замыг эрэлхийлэх хэсэг” өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зургаан удаа амжилттай хуралдаж, уялдаа холбооны тодорхойлолт гаргах, АСЕМ-ын түнш орнуудын хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг зөвшилцөн тогтоох үйл явцад онцгой чухал үүрэг гүйцэтгэлээ. Энэ хүрээнд шинээр байгуулагдаж буй Ахлах албан тушаалтнуудын уялдаа холбооны хэсэг нь хамтын ажиллагааны чиглэлүүдийг улам бүр хөгжүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэж байна.

Брюсселийн Дээд түвшний 12 дугаар уулзалт нь “Европ ба Ази: Дэлхий нийтээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн доор болж байгаа нь агуулгын хувьд Улаанбаатарын бага хурлын буухиаг амжилттай үргэлжлүүлж буй хэрэг юм.

Эдгээр өдрүүдэд бид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уялдаа холбоог идэвхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн сорилт бэрхшээлийг даван туулах, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зэрэг цаг үеийн олон чухал асуудлыг хэлэлцэх тул АСЕМ-ын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлж хөгжүүлэх талаар бодит үр өгөөж бүхий санал, шийдлүүд агуулсан төгсгөлийн баримт бичгүүдийг баталж чадна гэдэгт итгэл төгс байна.

Хүндэт төлөөлөгчид өө,

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж монгол ардын хэлц үг байдаг. Бид АСЕМ-ын үйл явцад оролцогч талуудын гүйцэтгэдэг үүргийг өндрөөр үнэлдэг түүний дотор Ази, Европын парламентчид, залуучууд, бизнес, хөдөлмөрийн чуулга уулзалтууд, соёлын фестивалийн үр дүнг өндрөөр үнэлж байна.

21 дүгээр зуунд бүх хөгжил хүн төвтэй байх учиртайг дэлхий нийт ойлгож, хүлээн зөвшөөрсөн билээ. Тиймээс Ази, Европын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх нь чухал авч иргэд хоорондын уялдаа холбоог хөхиүлэн дэмжих, АСЕМ-ын хүрээнд хоёр тивийн соёл, урлаг, бизнесийн төлөөллүүд уулзаж, харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж олгодог уламжлалыг хадгалж, хөгжүүлэх нь бүр ч чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

АСЕМ-ын хүрээнд чухамдаа соёл, урлагаар дамжуулж бие биеэ харилцан таних, шашин, соёл иргэншил хоорондын эв найрамдлыг хөгжүүлж чадвал улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн тулгуурууд улам бүр бэхжих юм.

​АСЕМ-ын Дээд түвшний 12 дугаар уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд дараачийн 13 дугаар уулзалтыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах болсон Камбожийн Хаант Улсад баяр хүргэж, амжилт хүсч байна.

​Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 26 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 29 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 32 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 38 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 39 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 42 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 45 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 46 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 48 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 50 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 52 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 55 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 56 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 57 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 20 цаг 10 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 20 цаг 14 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 20 цаг 26 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 20 цаг 27 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 20 цаг 28 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 20 цаг 31 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top