x

Казахстан улс 500 мянган ам.долларын тусламж үзүүллээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзлаа.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ахиц гарч, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ идэвхжиж байгаад баяртай байгаагаа Шадар сайд илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүн Циньдао хотноо уулзсан бол өнгөрсөн гуравдугаар сард Астана хотноо Засгийн газар хоорондын комиссын долоодугаар хуралдаан амжилттай болсныг тэмдэглэв.

Душанбе хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцох үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсанаа дурдав. Монгол Улсын Гадаад харилцааны сайдын ирэх сард Казахстан Улсад хийх айлчлал харилцааг өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэлээ.

Энэ жил Баян-Өлгий болон баруун аймгуудад бороо орж, үер буун их хэмжээний хохирол учирсан. Гамшгийг арилгах, сэргээн босгоход зориулж Казахстаны Засгийн газар 500 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ тусламжийг Элчин сайд К.И.Кобландин энэ үеэр Шадар сайдад хүлээлгэн өгөв. 

Энэ хөрөнгийг үерийн улмаас хуримтлагдсан лагийг цэвэрлэх, ариутгах, иргэдийг  орон гэртэй болгох зэрэг нэн шаардлагатай зүйлд хяналттай, ил тод байдлаар зарцуулна гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.

Талууд Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэх, хамтран автозамын төсөл хэрэгжүүлэх болон бусад асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 13 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 15 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 18 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 24 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 25 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 29 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 31 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 32 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 35 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 36 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 39 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 42 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 43 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 44 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 19 цаг 57 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 20 цаг 1 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 20 цаг 13 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 20 цаг 13 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 20 цаг 14 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 20 цаг 18 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top