x

Ц.Гарамжав гишүүн Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 61 хувийг төлжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Дорноговь аймагт ажиллах үеэрээ өчигдөр /2018.10.16/  Монцемент үйлдвэрийн үйл ажиллагаатай  танилцсан юм.

"Монцемент" үйлдвэр хоногт 1750 тонн буюу жилд  1 сая тонн цемент үйлдвэрлэдэг аж. Цементийн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадал бүхий дэлхийн хамгийн орчин үеийн дэвшилтэд, эко технологиудыг нэвтрүүлэн хуурай аргаа цементийн үйлдвэрлэдэг.

Тус үйлдвэрээс нь  технологийн шинэ ололт бүхий 5 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцыг барьсан нь үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, түлш эрчим хүчний хэмнэлт бий болгох тал дээр Монголдоо анхдагч болж чаджээ.

"Монцемент"  үйлдвэрийн усны хэрэглээ нойтон аргын технологиос тав дахин бага, эрчим хүчний зарцуулалт 30 хувиар бага юм байна. Энэ хэрээр түлш зарцуулалт хоёр дахин бага гэдгийг инженерүүд нь хэлж байлаа.  Мөн үйлдвэрийнхээ болон ахуйн хаягдал усны 90 хувийг дахин цэвэршүүлж тоног төхөөрөмжийн хөргөлт болон зам талбайн усалгаа, ногоон байгууламжийн усалгаандаа ашигладаг аж.

Нийт ажилчдын 60 хувь нь 28 хүртэлх насны залуус эзэлдэг.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт шууд 500 гаруй ажлын байр шинээр бий болгож Дорноговь аймгийн Өргөн сумын залуучуудыг ажлын байраар хангаж шууд бусаар 3000 орчим ажлын байр бий болгосон байна. Мөн нийгмийн хариуцлагын  хүрээнд хүүхдийн цэцэрлэг, дунд сургуулийн өргөтгөл, төмөр замын өртөөний өргөтгөл зэргийг Өргөн суманд байгуулжээ.

"Монцемент" үйлдвэр  2015 оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 650 мянган тонн европ стандартын цемент үйлдвэрлэж дотоодын зах зээлийн 40 орчим хувийг ханган нийлүүлжээ.

Тухайлбал, өндөр даацын зам, гүүр, төмөр замын дэр бетон, эрчим хүчний тулгуур баганад хэрэглэгдэх PC 52,5 маркийн цементийн хэрэглээг 100 хувь;

  • Замын суурь бетон, өрлөг шавардлагад хэрэглэгдэх CPC 32,5 маркийн цементийн хэрэглээг 100 хувь;

  • Барилга байгууламжийн цутгалт, ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд хэрэглэгдэх ОРС 42,5 маркийн цементийн хэрэглээний 35-45 хувийг тус тус дангаараа хангаж байна.

"Монцемент" төслийг хэрэгжүүлэгч "Монполимет" групп нь 2014-2015онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 65 сая доллар буюу нийт хөрөнгө оруулалтын 24,5 хувийн санхүүжилт авснаас өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон хүүгийн төлбөрт 48,5 сая доллар буюу 61 хувийг нь хугацаанаас нь өмнө эргүүлэн төлсөн аж.

news.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 20 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 22 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 25 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 31 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 32 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 35 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 38 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 39 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 41 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 43 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 46 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 48 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 49 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 51 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 20 цаг 4 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 20 цаг 8 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 20 цаг 20 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 20 цаг 20 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 20 цаг 21 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 20 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х...
Top