x

Ерөнхийлөгч Х.Баттулга Николой Рерихийн нэрэмжит олон улсын шагнал хүртжээ

Олон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” сангаас ОХУ-ын нэрт зураач, зохиолч, архелогич, философич, дэлхийн соёлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналын эзнийг жил бүр тодруулдаг уламжлалтай.

Энэ дагуу 2018 оны Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүртлээ. Энэ нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд Николай Рерихийн нэрэмжит олон улсын шагналыг Төрийн тэргүүн хүртсэн анхны тохиолдол болж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Дэлхий дахинд Монгол Улсын соёлын дүр төрхийг бүрдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан” гэж өндрөөр үнэлж буйгаа “Рерихийн өв” сангаас өнгөрсөн долоо хоногт зарласан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг:

  • Монгол Улсын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт “Гол Мод II” хэмээх газарт МЭӨ 110-аад оны үед хамаарах эртний Хүннүгийн хаад, язгууртны булш бунханыг илрүүлж судалсан археологийн том цар хүрээтэй ажлыг дэмжсэн,

  • Чингис хааны морьт хөшөө, XIII зууны аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтыг бий болгосон,

  • Монголчуудын оюун санааны дархлааг соёлоор дамжуулан бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Майдар” төслийг эхлүүлж, Өндөр гэгээн Занабазарын хийц, дэг жаягаар бүтээсэн Майдар бурханы 54 метр өндөртэй босоо хөшөөг бүрэн цутгаж, барьж эхэлсэн зэрэг олон төслөөр Монгол Улсын соёлын дүр төрхийг бүрдүүлсэн гэж үзсэн байна.

Шагнал гардуулах ёслол 2018 оны аравдугаар сарын 13-ны өдөр ОХУ-д болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа гардаж авсан юм. Тэрбээр шагнал гардаж авах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийн өмнөөс олон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” сангийн хамт олонд гүн талархал илэрхийлж, үг хэлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА Г.БАЙГАЛМАА:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс дэлхий дахин дахь Монгол Улсын соёлын дүр төрхийг бүрдүүлэх салбарт хийсэн түүний үйл ажиллагааг өндрөөр үнэлж, Николай Рерихийн нэрэмжит Олон улсын шагналыг гардан авч буйд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэн сайн мэдэж байгаагаар, Монгол Улс нь өнө эртний түүх, соёл, оюуны өвтэй орон билээ. Монгол Улс нь нүүдэлчин соёл иргэншил болоод түүний онцлог соёлын өлгий нутаг юм. Монгол Улсын түүх нь Торгоны зам, Ард түмнүүдийн их нүүдэл, Монголын энх тайван буюу “Pax Mongolica” зэрэг дэлхийн түүхэн үйл явдалтай салшгүй холбоотой.

НҮБ-ын тунхаглалууд болж хөгжсөн “Рерихийн гэрээ” гэгдэх соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай олон улсын анхны гэрээг байгуулахад гүйцэтгэсэн Н.К.Рерихийн үүргийг болон дэлхийн соёлыг хөгжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг өндрөөр үнэлдэг. Тэрээр тухайн үеийн нийгмийн нэрт зүтгэлтнүүдийг соёл, энхийг хамгаалах хөдөлгөөнд татан оруулж чадсан билээ.

Дэлхийд цуутай агуу их зураач, гүн ухаантны хувьд тэрээр соёлыг хамгаалан хөгжүүлэхгүйгээр, хүн өөрийн гарал үүсэлд эргэн хандахгүйгээр хүмүүн төрөлхтний цаашдын хувьсал боломжгүй гэдэгт итгэл дүүрэн байсан.

Азийн түүхийг бүхэлдээ, түүний дотор Монголын түүхийг судлахад онцгой байр суурь эзэлдэг Н.К.Рерихийн Төв Азийн экспедицийн үеэр Азийн бага судлагдсан бүс нутагт археологийн болон угсаатны зүйн судалгаа хийгдсэн.

Агуу их зураач, соёлын зүтгэлтэн болох тэрээр Монгол судлалыг хөгжүүлэхэд үлэмж их хувь нэмэр оруулж, дорнын жижиг орнуудын түүхийг нээж, бүх хүмүүн төрөлхтний соёл иргэншил дэх тэдний ач үүргийг үнэлсэн байдаг. Том, жижиг соёл иргэншлүүдийн нэгдмэл байдал, ижил ач холбогдлын тухай түүний үзэл баримтлалын ач холбогдол нь жижиг ард түмнүүд, үндэстнүүдийн хувь заяа шийдэгдэж буй даяаршлын өнөөгийн эрин зуунд нэмэгдэж байна.

Н.К.Рерихийн хувьд Монгол Улс нь бол цаашдын бүтээн байгуулалтад чиглэсэн амьдралын үлэмж их нөөц боломжтой орон байсан. Тийм учраас Рерихийн хөдөлгөөн нь Монголын хувьд их чухал юм.

Олон улсын харилцаа даяаршиж, хүчирхэг эдийн засгуудын давамгайлал дор үндэсний онцлог, үнэт зүйлсийн хүчин зүйл бүдгэрч буй эдүгээ цагт Монгол Улсын төр, засгийн бодлого нь монгол хэлтэн, монгол туургатны удам угсаа оршин суугаа улс орнуудтай эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа аль болох үр бүтээлтэй хөгжүүлэн бэхжүүлэх, монгол угсаатны соёл, зан заншил болон нүүдлийн иргэншлийн өв уламжлалыг хамгаалан хөгжүүлэх, тэдгээрийг сурталчлах үйлсэд дэлхийн монголчуудын хүчин чармайлтыг нэгтгэхэд чиглээд байна.

Өнөөдөр бидэнд гардуулж буй Николай Рерихийн нэрэмжит Олон улсын шагнал нь цаашид соёлын өвийг хадгалахад чиглэсэн бидний цаашдын үйл ажиллагаанд урам зориг өгч байна.

Эцэст нь, Олон улсын сайн үйлсийн “Рерихийн өв” санд дахин талархал илэрхийлж, Монголын нийгмийг Рерихийн агуу их өвтэй танилцуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдэж байна” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ 25 мин Олон улсын жуулчлалын тоо 2019 оны үзүүлэлттэй тэнцэв 28 мин Дархан хотын нийтийн тээврийн цахим систем нэвтрүүлэх ажил эхэллээ 31 мин Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа 37 мин ӨНӨӨДӨР: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэнэ 38 мин Төвийн аймгуудын зарим газраар цас орж шуурна 41 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР 44 мин Талибаны удирдагчдыг баривчлах хүсэлт гаргажээ 45 мин Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийж байгаагүй далайцтай реформ хийнэ 47 мин Баянхонгор аймагт үдийн хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоолоо 49 мин Утааны асуудлаарх хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтийг хүлээн авч байна 51 мин Д.Трамп: Америкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэвэл татварыг хөнгөлнө 54 мин Монголын лигийн аварга баг Азийн топ багуудтай өрсөлдөнө 55 мин Азийн өвлийн IX наадам эхлэхэд 13 хоног үлдээд байна. 56 мин Бхопалын хий алдсан ослын хорт хаягдлыг зайлуулах асуудал эсэргүүцэл дагуулж байна 20 цаг 9 мин Трамп: TikTok АНУ-д үргэлжлүүлэн ажиллана 20 цаг 13 мин Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ 20 цаг 25 мин Европт нарны эрчим хүчний үйлдвэрлэл анх удаа нүүрснийхийг давжээ 20 цаг 26 мин Эверестийн хураамж 15 мянган ам.доллар болно 20 цаг 27 мин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: "Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын нэг бүрэлдэхүүн хэсэг нь гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх юм" 20 цаг 30 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ...
Top