x

Ерөнхийлөгч асан Ли Мен Бакийг авилгалын хэргээр баривчиллаа

Өмнөд Солонгосын бас нэг  экс  Ерөнхийлөгчийг  өчигдөр   шүүхийн  шийдвэрээр   баривчилж  хориод байна.  Сөүлийн Төв тойргийн шүүхээс Ерөнхий прокурорын  газрын  Ли Мен Бакийг  баривчлах  хүсэлтийг хүлээн  зөвшөөрснөөр  урьд  шөнө  саатуулан  хориод  байна.

2008-2013 оны  хооронд Өмнөд  Солонгосын  төрийн тэргүүнээр ажиллаж байсан  Ли Мен  Бакт  18 зүйл  ангиар  ял  тулгахаар  бэлтгэж  байгаа  юм байна.  Үүнд  11  тэрбум вон  буюу  10 сая ам.доллартой тэнцэх хэмжээний  авилга  авсан.  35  тэрбум воны хууль  бус сан  байгуулсан. 

Татвараас  зайлсхийсэн,  Төрийн тэргүүний бүрэн эрхийг  урвуугаар ашигласан,  сонгуулийн тухай болон  бусад  хууль тогтоомжуудыг зөрчсөн хэрэгт  буруутгаж  байгаа юм байна.  Ли Мён  Бактай  холбоотой  хэргийг  жилийн өмнөөс  л  мөрдөн шалгаж  эхэлсэн ч  өчигдөр л баривчилж байгаа нь энэ юм.   Экс  Ерөнхийлөгч  гэм буруугаа эрс  няцааж байгаа төдийгүй  улс  орныг  удирдаж  байгаа хүчнийхэн өш  хонзон авах кампани өрнүүлээд  байна хэмээн мэдэгдэж байсан юм.

Ийнхүү Ли  Ерөнхийлөгчөөр  ажиллаж байхдаа  албан  тушаалаа урвуулан ашигласан,  авилга  авсан зэрэг хэргээр буруутгагдан  хоригдож байгаа   Өмнөд Солонгосын  4 дэх Ерөнхийлөгч  болж  байна. 2013-17 оны  хооронд   төрийн тэргүүнээр ажиллаж байсан  Пак Гын хэ  мөн л   шүүхийн  шийдвэрийг  хүлээн  одоо ч хоригдсоор  байгаа юм.  үүнтэй  холбоотойгоор зарим хэвлэлүүд  бүр тодруулбал  Тасс  өмнөд  Солонгосыг  баялагийн хараал гэдэг  шиг Ерөнхийлөгчийн хараал тусчээ  хэмээн  тодорхойлж байна. 

Бүр  тодорхой  хэлбэл  тус улсад  төрийн тэргүүний алба  хашиж байсан хүмүүс  толгой  дараалан  шахам  шүүх,  цагдаагийн  хаалга  татах  болсон.  өөрөө  биш  юм гэхэд ойрын хамаатан садан  нь  шоронд  хоригдоход  хүрч,  эсвэл  ард нийтийн  өргөн эсэргүүцэл,  импичментээр огцорч,   захиалгат аллага,  ордны  хуйвалдааны  золиос болж,  амиа хорлосон  түүх  бийг сануулж байна. төрийн тэргүүний  албыг хашиж байсан  хүмүүсээс  нэг нь  улс орноос  зугтан зайлсан,  нэг нь  алагдсан,  нэг хүн  цаазаар авах  өөр  нэг экс ерөнхийлөгч бүх насаараа хорих  ялаар шийтгүүлсэн. 

Төрийн  тэргүүн гэлтгүй хатуу хариуцлага  тооцож  чаддагыг  1948 онд  Бүгд найрамдах Солонгос улс үүсэн байгуулагдсанаас хойших түүх гэрчилдэг, гашуун  сургамж  ийнхүү их  бий ч  ийм асуудал  байнга  гараад  байгаатай холбоотойгоор   дээрх тодорхойлолтыг  өгч  байх шиг байна.

Эх сурвалж: Монголын мэдээ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино 1 цаг 2 мин Гуравдугаар сард спортын ертөнцөөр юу өрнөх вэ? 1 цаг 11 мин Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 47 дуудлага бүртгэгдэв 1 цаг 14 мин Ой, хээрийн түймэр 11 удаа бүртгэгдэж, унтраах ажиллагаа үргэлжилж байна 1 цаг 16 мин Монголын баг тамирчид тусгай олимпын наадамд оролцож байна 1 цаг 16 мин Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бүртгүүллээ 1 цаг 19 мин Монголын жүдочид Европын цомын тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртлээ 1 цаг 26 мин Монголын ноос, ноолуурын салбар Миланы загварын долоо хоногт оролцов 1 цаг 29 мин “Музейн нээлттэй өдрүүд” 3-р сарын 7-13-нд үргэлжилнэ 1 цаг 30 мин Юн Сог Ёлийг баривчлах тушаалыг шүүх цуцалжээ 2 цаг 48 мин Япон эмэгтэйг дэлхийн хамгийн өндөр настай үсчнээр бүртгэжээ 2 цаг 55 мин Уур амьсгалын санхүүжилтийн гэрээнээс АНУ гарчээ 3 цаг 0 мин Олон улсын харилцаанд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн болно 3 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ 3 цаг 11 мин Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна 3 цаг 14 мин "Бүргэдийн баяр-2025"-т дотоод, гадаадын соёлын биет өв тээгчид оролцож байна 23 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо 23 цаг 46 мин Жон Гарангийн нэрэмжит хөл бөмбөгийн талбайг сэргээн засварлажээ 23 цаг 52 мин Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртжээ Өчигдөр 10 цаг 57 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 44 мин
iИх уншсан
Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Энэ үнэн үү, Настя? АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч... Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяж, доло... "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг ... Хятадын DeepSeek стартап өдрийн ашиг 545%-тай байгааг зарлав...
Top