Сүүлийн долоо хоногт жагсагчид Ираны баруун өмнөд хэсэгт орших Хузестан мужийн гудамжинд “Би цангаж байна!” хэмээн иргэд хашгирч байна. Уур амьсгалын өөрчлөлт, засгийн газрын буруу удирдлагын улмаас улам удаан үргэлжилсэн ган гачиг, усны хямралыг эмх замбараагүй байдлын инкубатор болгожээ.
Хэт консерватив шинэ ерөнхийлөгч ажлаа хүлээж авахаас хэдхэн долоо хоногийн өмнө аюулгүй байдлын хүчнийхэнтэй мөргөлдөж хэд хэдэн хүн амиа алджээ. Иран улс сүүлийн 50 жилийн хамгийн хуурай зунтай нүүр тулж байгааг Засгийн газар мэддэг байсан ч бэлтгэлээ базааж чадаагүй юм.
Ихэнхдээ гадуурхагддаг Арабын хүн ам амьдардаг Хузестан дахь үймээн самуун нь сорилтын эргэлтийг улам нэмэгдүүлж байв. Коронавирусийн тав дахь давалгаа тус улсыг хамарч байгаа бөгөөд АНУ-ын хориг арга хэмжээ эдийн засгийг хүндрүүлж байна.
Мөн цөмийн гэрээг аврах тухай яриа бас зогсонги байдалд оржээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com