x

АН-ын даргыг сонгох цахим сонгуульд М.Тулгат ялалт байгууллаа

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг  АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалтын дүнг танилцууллаа. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь намын даргын сонгуулийн санал хураалтыг цахимаар явуулсан анхны тохиолдол байлаа. Мөн цар тахлын хүн нөхцөлд хорио цээрийн дэглэмийг сахиж сонгуулийг цахимаар явуулсан гэдгийг Дотоод сонгуулийн хорооноос мэдэгдэв.

Дотоод сонгуулийн хорооноос мэдээлснээр энэ удаагийн цахим сонгуульд санал өгсөн гишүүдийн тоо 30077 буюу саналын хуудсанд бүртгэгдсэн нийт гишүүдийн 20,91 хувь болсон байна. 

Намын даргад нэр дэвшиж өрсөлдсөн нэр дэвшигчдийн авсан саналыг оноонд шилжүүлж танилцуулсан бөгөөд

  • Л.Гүндалай 898,58
  • Ц.Уртнасан 1020,86
  • Ч.Өнөрбаяр 1479,33
  • Ц.Оюунгэрэл 2067,21
  • М.Тулгат 2134,01 оноо буюу хамгийн олон санал авч, намын даргын сонгуульд ялалт байгуулсныг зарлалаа. Мөн дотоод сонгуулийн хорооноос сонгуулийн дүнг танилцуулсан тогтоолыг АН-ын дарга С.Эрдэнэд өргөн мэдүүлэхээр болов. 

Мөн санал хураалтын дүнг танилцуулахын өмнө АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг "Өнөөдөр 18 цаг 50 минутын үед санал хураалт явуулж байсан сайтын гадаад дахь сервер дээр гаднаас халдлага хийсэн. Нөөц сервер дээр шилжилт хийсний үндсэн дээр сонгуулиа амжилттай үргэлжлүүлсэн. Халдлага болсон дараа нь санал хураалтыг үргэлжлүүлсэн үед бичлэг хийсэн, саналын дүнд ямар нэг өөрчлөлт гараагүй. Намын гишүүн та бүхэн шалгаж болно" гэв.

Харин АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Туваан, Дотоод сонгуулийн хорооны дарга асан И.Мөнхжаргал нарын зохион байгуулсан бас нэгэн сонгуулийн санал хураалтын дүнг маргааш танилцуулна. АН-ын дарга С.Эрдэнийн зүгээс тус сонгуулийг "дүрмийн бус" хэмээн зарлаад байгаа билээ.

АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан М.Тулгат /товч намтар/

Төрсөн он сар өдөр: 1978.08.09

Төгссөн сургууль:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 1-р дунд сургууль
  • 1998-1999 онд Японы Осака гадаад хэлний дээд сургууль, Япон хэл боловсролын төв
  • Эрдмийн зэрэг цол: Дээд, эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал:

  • 2005-2009 онд Японы Софтбанк групп, санхүү төлөвлөгч
  • 2009-2013 онд Бэста ХХК, үүсгэн байгуулагч, захирал
  • 2013 оноос “Хишиг Арвин Индустриал” ХХК, дэд захирал

Гавьяа шагнал: -2014 Хөдөлмөрийн хүндэт медаль

Сонгуульт ажил:

  • 2012-2016 онд Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, дэд дарга,
  • 2016 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон,
  • 2020 онд Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 7 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 12 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 24 мин Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 28 мин Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 36 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 40 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 46 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 56 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 цаг 49 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 17 цаг 50 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 17 цаг 51 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 цаг 52 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 53 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 55 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 56 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 56 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 57 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 58 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top