x

Хоёр тусдаа зарласан АН-ын даргын сунгааг нэгтгэж явуулах шийдвэрт хүрэв

АН-ын дараачийн даргыг тодруулах сунгаа хоёр тусдаа зарлагдаж, Дотоод сонгуулийн хороо болон намын зарим бүтэц хоёр тусдаа үйл ажиллагаа явуулсаар багагүй хугацаа өнгөрөв. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Тувааны зарлаж, энэ сарын 4, 5-ны өдөр явуулсан сунгаанд 16 нэр дэвшигч бүртгүүлсэн бол өнөөдөр тэдний таваас бусад нь нэрээ татаад байгаа. 

Харин АН-ын дарга С.Эрдэнийн зарласан сунгаа өчигдөр буюу 15-ны өдрөөс нэр дэвшигчдээ бүртгэх ёстой байсан ч хойшлуулжээ. Учир нь тус намын гишүүд АН-ын удирдлагуудыг намаа хуваан сунгаа зарласан явдалд дургүйцлээ илэрхийлж, нэр дэвшигчдийн хувьд ч хоёрпмол байдал үүсээд байгаа учир намын удирдлагууд эвлэрлийн ширээнд суусан байна.

Мөн өчигдөр орой УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзжээ. Уулзалтын үр дүнд хоёр тусдаа зарлагдсан сунгааг нэгтгэж нэг дор явуулахаар шийдвэрлэжээ. Тиймээс энэ сарын 19-ний өдөр сунгаанд нэр дэвшигчдийн шинэчилсэн бүртгэлийг хиж эхлэх юм байна. 

Сунгаанд оролцох нэр дэвшигчдийн хувьд хоёр талаас цөөнгүй хүн өрсөлдөх төлөвтэй байгаа бөгөөд сунгааг хоёр шаттай явуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл сунгаанд оролцохоор нэрээ дэвшүүлсэн бүх нэр дэвшигчдийг сунгаанд оролцуулан намын гишүүдээс санал хурааж, хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчдийн дунд дахин санал хураалт явуулна.

Өмнөх удаа 2017 онд явуулсан сунгаанд таван нэр дэвшигч өрсөлдөж, хамгийн олон санал авсан С.Эрдэнэ намын даргаар томилогдсон авч энэ нь нийт гишүүдийн олонхийн саналыг авч чадаагүй гэдэг шүүмжлэлд өртөөд байсан билээ. Тиймээс энэ удаа хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг дахин өрсөлдүүлж, нийт гишүүдийн олонхийн саналыг авсан нэр дэвшигчийг АН-ын даргаар батламжлах юм байна.     

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин. (112.72.2.62)
    Энэ худлаа мэдээлэл.Аль болохоор хойшлуулж цаг хожих гэсэн санаа
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.217.106)
    Хэн нэгнийх санаа биелж Еөкийн сонгуульд орохгүй нь бараг тодорхой болж бгаан биш үү?
    2021 оны 03 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана саяхан Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 6 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 11 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 22 мин Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 27 мин Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 35 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 38 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 44 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 55 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 цаг 48 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 17 цаг 48 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 17 цаг 49 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 цаг 51 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 52 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 53 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 54 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 54 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 56 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 57 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top