x

АН бүлэг: Засгийн газрын зарцуулах мөнгө ихсэх тусах иргэд улам ядуурч байна

Ардчилсан намын бүлэг УИХ-ын хаврын чуулганы эхний өдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр, үр дүн, хэрэгжилтийн талаар болон бусад асуудлыг хэлэлцсэн байна.

Засгийн газраас эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ өнгөрсөн сард зарласан билээ. Түүнээс өмнө хэрэгжүүлсэн 5.1 их наяд төгрөгийн зарцуулалт, гарсан үр дүнгээ тайлагнах ёстой гэж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үзсэн байна.

Дээрх 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор хэрэгжүүлнэ. Улсын төсөвт ямар нэг дарамт учруулахгүйгээр шийднэ хэмээн тухайн үеийн Сангийн сайд амлаж, нэгдсэн төсөвт тодотгол хийлгүйгээр Засгийн газар дангаараа зарцуулах эрх авсан.

Гэвч Монгол Улсын бүтэн жилийн төсвийн орлогын хагастай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрхэн зарцуулсан үр дүнгээ тайлбарлаж чадсангүй. Ковидыг хүн амын дунд хяналтгүй алдсан, вакцинаа ч захиалаагүй, худалдан авах төсвөө шийдвэрлээгүй байсан нь ил болсон. Гэтэл өнөөдөр коронавирусын халдвар өдөрт зуу зуугаар нэмэгдэж орон нутагт халдвар алдах эрсдэл бодитоор нүүрлээд байгаа.

Дэлхийн банкны тооцооллоор өдрийн орлого нь 1.5 ам.доллараас бага бол ядуу гэж үздэг. Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр Монголд гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд байсан бол одоо хоёр хүн тутмын нэг нь орох эрсдэл бий болоод байна. Үүнээс харахад хэдэн өрх ямар орлогоор амь зууж байгааг тодорхойлж болно. Хэдийгээр хүүхдийн мөнгө гэх мэт зарим зөв бодлого байгаа ч 350 мянган өрх хүүхэдгүй байгаа нь тэгш хүртээмжтэй байж чадахгүй байна. Өдрийнхөө орлогоор амьдардаг 180 мянган өрх орлогогүй болсон.

Энэ мэтчилэн бодлогын дэмжлэгт орж чадаагүй, тусламжийн гадна үлдсэн айл өрх олон байгаа талаар бүлгийн гишүүд хэлэлцжээ. Засгийн газрын зарцуулах мөнгөний тоо ихсэх тусам иргэд улам их ядууралд өртөж байна гэж УИХ дахь АН-ын бүлэг дүгнэсэн байна.

Мөн гадаадын зарим орон, олон улсын байгууллагуудаас 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл тусламж авах гэрээ байгуулжээ. Нэмээд улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн дарамт учруулсан гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн билээ. Энэ мэт зарцуулсан мөнгөнийхөө тайланг төгрөг бүрээр тайлагнах ёстой ч уг хөтөлбөрийн хүрээнд 2.4 их наяд төгрөг зарцуулаад байгаа гэх мэдээллээс өөр дэлгэрэнгүй тайлан мэдээлэл алга байна.

Тиймээс УИХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулан дээрх хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулж, хяналт тавьж ажиллахаа мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 12 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 17 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 22 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 34 мин Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 39 мин Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 46 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 50 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 56 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 1 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 2 цаг 6 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 цаг 59 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 18 цаг 0 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 18 цаг 1 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 18 цаг 3 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 18 цаг 4 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 18 цаг 5 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 18 цаг 6 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 18 цаг 6 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 18 цаг 8 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 18 цаг 9 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top