Яваны тэнгист Sriwijaya Air компанийн Boeing 737-524 онгоц унасан байх магадлалтай цэгийг олон эрлийн ажиллагааг эхлүүлсэн тухай Индонезийн зэвсэгт хүчний командлагч Хади Тьяжанто мэдэгдлээ.
Тэрээр “Бид усанд шумбагчдаас ажиллах нөхцөл сайн байгаа мэдээлэл мөн онгоцны зарим нэг хэсгүүдийг олсон тухай мэдээлэл авлаа” гэжээ.
Онгоцны эд ангийн хэсэг 23 метрийн гүнд байгаа гэнэ. Аврагчид хоёр цэгээс дохио авсан ба тэнд онгоцны хар хайрцгууд байгаа ажээ.
Өнгөрсөн бямба гаригт цэргийнхэн хүмүүсийн цогцосын хэсгүүдийг олсон гэж мэдээлж байсан юм.
Boeing 737-524 онгоц Жакарта хотын нисэх буудлаас бямба гаригт Понтианак хотын чиглэлд хөөрөөд дөрвөн минутын дараа радараас алга болсон байлаа.
Индонезийн эрэг хавьд сүйрсэн Boeing 737 онгоцыг 2018, 2019 онуудад сүйрсэн орчин үеийн 737 Max онгоцтой адил гэж үзэж болохгүй.
Sriwijaya Air нисэхийн компанийн нислэгийг Boeing 737-500 загварын онгоцоор хийсэн ба түүнийг 1980-1990-ээд онуудад үйлдвэрлэж байсан юм. Аюулгүй өндөр үзүүлэлттэй энэ онгоц “ажлын морь” цолтой болсон байв. Сүйрсэн онгоц 26 дахь жилдээ ашиглагдаж байсан ба түүнд 50 зорчигч тэдний тоонд 12 хүүхэд явсан ба тэдэнд онгоцны багийн 12 гишүүн үйлчилж байжээ. Эдгээр иргэд бүгд амиа алджээ.
М.ЦОГТ