x

Г.Дамдинням: Ордонд ажилтай гэж байхад намайг зам дээр 30 минут зогсоосон

УИХ-ын чуулганы хуралдаан цахимаар үргэлжилж байна. Чуулганаар Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Шадар сайдаас асууя. Хөл хорио тогтоож ажиллаж байгаа тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ. Энхийг сахиулах ажиллагаанд оролцуулдаг шиг ээлжтэй байлгах боломж бий юу? Тусгай эмчилгээ шаардлагатай, тухайлбал бөөрний аппаратад ордог хүмүүсийн эмчилгээг хэрхэн зохицуулж байна вэ?

Дараагийн асуулт банкууд хэзээ нээж гүйлгээ хийх вэ? Эдийн засгийн үйл ажиллагааг ингэж царцааж, зогсоож болохгүй. Хүү нь тахлын үед яваад байж, гүйлгээ хийх хэсэг нь байхгүй байна. Тодорхой хариулт хэлээ?

Эцэст нь Хууль зүйн сайдад хэлэхэд зам дээр байгаа хууль, хүчний байгууллагынханд баярлаж байгаа. Гэхдээ өчигдөр Их хурлын гишүүн хүн, ордон дээр цуглах ажилтай гээд явж байхад намайг зам дээр 30 минут зогсоосон. Харилцаа, контакт гээд эрүүл ахуйн аюулгүй байдал хангагдсан юм алга. Өгч байгаа үүрэг, даалгавар чинь газар дээрээ хэрэгжихгүй байна" гэлээ.  

УОК-ын дарга Я.Содбаатар "Цар тахлын голомтод ажиллаж байгаа салбар салбарын 12 мянга гаруй хүн байна. Эдгээр хүмүүсийг тодорхой ээлжинд оруулж ажиллаж байгаа. Жишээ нь, цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод нэг ээлжинд 3,800 орчим хүн ажиллаж байгаа. Энэ хүмүүсийг 10 гаруй тэрбум төгрөг гаргаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулсан" гэлээ. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 11 байгууллагын ажилтнуудыг гэр, ажлынхаа хооронд явахыг зөвшөөрсөн. Энэ үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхээр улсын хэмжээнд 6,343 цагдаа, дотоодын цэргийн алба хаагч ажиллаж байна. 

Хувийн ажлаар зорчиж яваа иргэдийн замын хөдөлгөөнд оролцуулна, оролцуулахгүй гэдэг асуудал маргаан дагуулж байгаа. Бүх иргэдийг цагдаа шалгаж дээр дурдсан 11 байгууллагад хамаарах хүмүүст зорчих эрхийг нь нээж өгч байгаа.

Өчигдөр УИХ-ын түр хорооны хуралдаанд зарим гишүүн оролцох шаардлагатай болсон тул, гишүүний үнэмлэхийг нь үндэслэж, Төрийн ордны чиглэлд явах эрхийг нээж өгөх чиглэлийг цагдаагийн алба хаагчдад өгсөн. Таньтай холбоотой харилцааны зөрчил, дутагдаж гаргасан цагдаагийн алба хаагчийг хувийн дугаараар нь мэдээлж болно. Эргэж хариу өгөх болно" гэлээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн салбарт Сэлэнгэ аймгаас бусад газрын эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. Улсын хэмжээнд бөөрний диализийн аппаратад ордог хүмүүсийг оруулахгүй, эсвэл үйл ажиллагааг нь зогсоосон гэдэг зүйл байхгүй байгаа" гэлээ. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Хорио цээрийн үед цахимаар яювагдаж байгаа. Их, бага гүйлгээ, картын гүйлгээ хэвийн явж байна. Иргэд пос машин, АТМ машин бүгд ажиллаж байгаа. Өдөрт дунджаар АТМ-ээс 27 мянга гаруй иргэн бэлэн мөнгө авч байна. Гүйлгээ саатсан асуудал байхгүй. Банкууд нээж ажиллах тал дээр УОК-оос зөвшөөрөл хүлээж байгаа. Банкуудын хувьд тодорхой хэсэгт халдвар хамгааллын дэглэмийн дагуу ажиллахад бэлэн байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 4 цаг 23 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 4 цаг 24 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 4 цаг 25 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 4 цаг 25 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 4 цаг 27 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 7 цаг 35 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 7 цаг 36 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 7 цаг 37 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 7 цаг 38 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 10 цаг 6 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 10 цаг 18 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 19 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 10 цаг 21 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 10 цаг 23 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 10 цаг 27 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 10 цаг 30 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 10 цаг 31 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 10 цаг 33 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 10 цаг 36 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 10 цаг 39 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top