УИХ-ын чуулганы хуралдаанд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Тэрээр "2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар цах тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн албан хаагчид буюу голомтод ажиллаж буй албан хаагчдад 10 тэрбум төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гарсан. Үүний дагуу эрсдэлт нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад урамшуулал олгосон" гэлээ.