x

Ч.Хүрэлбаатар: Вакциныг хэн мөнгөө төлсөн нь түрүүлж авна

УИХ-ын чуулганы хуралдаанд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна. 

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Бид нар дэлхийн банкны 50 саяыг хүлээгээд суумааргүй байна. ЭМД-ийн санд 500 орчим тэрбум байна. Гэтэл сангийн сайд ЭМД-ийн эрсдлийн санг байгуулж өгмөөр юм.

Тэгвэл Эрүүл мэндийн сайдад 50-60 тэрбум төгрөгийн боломж гарч, зээл авахгүйгээр вакцинаа авч болно. Эрсдлийн бүлэгт байгаа иргэддээ маск өгмөөр байна. Иргэдийн ажлын байрыг хадгалах асуудал болоод байна. 150-180 мянган иргэн өдрийн орлогоороо эрсдэлд орлоо. Тайван цагийн биш тахлын үеийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна" гэлээ.

Шадар сайд Я.Содбаатар "Вакцинтай холбоотой асуудлаар дэлхийн 150 орон ажиллаж байна. Манай улсын сангийн яам холбогдох хүмүүс мөн ажиллаж байгаа. Бусад хоёр хөрш болон вакцин гаргаж байгаа улсуудтай санал солилцох, төв байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Одоогоор эцсийн байдлаар вакцин гараагүйг та бүхэн мэдэж байгаа. Эрсдэлтэй бүлэгт хавраас хойш шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Бүх нийтийн бэлэн байдалд шижлсэн эдгээр өдрүүдэд ХНХЯ тухайн бүлгийн хүмүүст гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Үүнээс гадна тодорхой дүүрэг бүрийг бүсчилж, хүнсний тусламж өгөх ажиллагааг зохион байгуулж байна. Дотуур байрны хүүхдүүдийн хүнсний хангамжийг тогтворжуулах чиглэлд анхаарч байна" гэв.  

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Дэлхийн банкнаас бид вакцинтай холбоотой санхүүжилт хүссэн нь үнэн. Вакциныг хэн мөнгөө төлсөн нь түрүүлж авна. Өндөр хөгжсөн орнууд коронавирусийн эсрэг вакциныг авахаар аль хэдийн мөнгөө төлчихсөн. Бид вакцин авах замыг дөт болгохын тулд дэлхийн банкнаас тусламж хүссэн. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байна. Хүүхдүүдэд корнавирусийн эсрэг вакцин хийхгүй" гэлээ.

Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр эрсдэлийн санг тусад нь байгууллах нь чухал. Өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүссэн үед шуурхай арга хэмжээ авахад эрсдлийн сан чухал үүрэгтэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.65)
    Манай томоохон компаниуд амиа бодсон новшнууд юмаа 50 сая дотоодын төлбөрийн чадвартай хэсэгээс босгоочээ
    2020 оны 11 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 4 цаг 20 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 4 цаг 20 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 4 цаг 21 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 4 цаг 22 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 4 цаг 23 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 7 цаг 31 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 7 цаг 33 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 7 цаг 34 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 7 цаг 35 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 10 цаг 3 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 10 цаг 14 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 16 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 10 цаг 18 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 10 цаг 20 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 10 цаг 23 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 10 цаг 27 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 10 цаг 28 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 10 цаг 30 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 10 цаг 33 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 10 цаг 36 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top