x

У.Хүрэлсүх: Бид цаашдаа цар тахалтай хамт амьдрах нөхцөл үүслээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.

Тэрээр "Цар тахал сүүлийн өдрүүдэд улам хүчээ авч, хоёр ба гурав дахь давалгаа гарч, зарим улс оронд гамшгийн хэмжээнд хүрч байгааг манай ард иргэд мэдэж байгаа байх. Өнгөрсөн 10 сарын хугацаанд бид дотооддоо халдвар алдаагүй цөөн улсын нэг байв. 

Засгийн газар, УОК шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгааг ард түмэндээ илтгэе. Бидэнд богино хугацаанд хяналтандаа авах маш чухал байгаа. 

Ард иргэд хүнд нөхцөл байдалд амьдарч байгааг ойлгож байна. Бид цаашдаа цар тахалтай хамт амьдрах нөхцөл үүслээ. 

Монгол Улс өнгөрсөн 10 сарын хугацаанд цэргийн хэллэгээр бол бүслэлтэд байсан. Бид хориглон хамгаалах тулалдаан хийсэн. Харамсалтай нь цар тахлыг дотооддоо алдлаа. Одоо гардан тулалдаанд орж байна. Бид айж сандарч, уурлаж бухимдах шаардлага байхгүй. Дэлхийн бүх улс энэ хүнд цагийг туулж байна. 

Өнөөдрийн байдлаар 30 хүн цар тахал авсан нь тогтоогдлоо. Иргэн Д-тэй холбоотой 15, Сэлэнгэ 10, Дархан-Уул аймагт 4, Говьсүмбэр аймагт 1 хүн халдвар авсан. Энэ бол надад ирсэн хамгийн сүүлийн тоон мэдээлэл юм.

Одоогоор биеийн байдал нь хүнд хүн алга. Сэлэнгэ аймгийн 74 настай эмэгтэйн биеийн байдал сайжирсан. 

Бид цаашид сахилга хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна. 

Цар тахлын үед засгийн газрын шийдвэрийг хүлээцтэй хүлээн авч, ухамсартайгаар даган сахин биелүүлж, гэртээ байж, маскаа зүүж байгаад талархал илэрхийлье.

Вакцин гарах сайхан чимээ байгаа ч монголд орж ирэх гэж удна. Бидэнд нэг вакцин бий. Энэ бол "Сахилга хариуцлага" юм.

Ийм учраас манай улсад байгаа гадаад, дотоодын бүх иргэд цар тахлыг таслан зогсоож чадна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 4 цаг 6 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 4 цаг 7 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 4 цаг 8 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 4 цаг 8 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 4 цаг 10 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 7 цаг 18 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 7 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 7 цаг 20 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 7 цаг 21 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 9 цаг 49 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 10 цаг 1 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 2 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 10 цаг 4 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 10 цаг 7 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 10 цаг 10 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 10 цаг 13 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 10 цаг 14 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 10 цаг 16 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 10 цаг 19 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 10 цаг 22 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top