x

М.Энхсайхан яасан юм бэ?

Төслийн нэгжийн “ТОМ” дарга нар аа! Хамгаалах эрхзүйн орчин байхгүйг харав уу?

Ердөө зургаан сарын өмнө, 2020 оны тавдугаар сарын 7-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг гурав хоногийн турш шүүн хэлэлцээд 4.6 жилийн ял оноосон. Түүнийг Тавантолгой төслийн цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа албан хэрэгцээнд өндөр үнээр автомашин худалдаж авсан гэж үзээд 55 сая төгрөгийн хохирол гэгчийг нөхөн төлүүлж, дээр нь ийм хэмжээний хорих ялаар “шагнасан” юм. Харин өчигдөр Улсын Дээд шүүх М.Энхсайханд оногдуулсан 4.6 жилийн ялаас ЗУРГААН САРЫГ хасаж өгч “буян үйлдэв”.

Энэ хэргийн мөн чанар юунд байна вэ?

Шүүхээс М.Энхсайханыг Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ҮАБЗ-ийн удаа дараагийн зөвлөмжийг зөрчсөн, Төмөр замын тээврийн талаар Төрөөс баримтлах бодлогыг баталсан УИХ-ын тогтоолыг зөрчиж, “Шинхуа Энержи”, “Энержи ресурс”, “Сумитомо” корпорацийн түншлэлд давуу байдал бий болгосон гэж буруутгасан бололтой юм. Тэр давуу байдал нь хаана байна? Юугаар нотлов? М.Энхсайханы баталснаар өнөөдөр төмөр замын бодлого явчихаж уу? Үгүй л дээ.

Хамгийн аймшигтай нь Монголын эдийн засагт илт хохиролтой гэрээ байгуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа “Тоёота Лексус-570” маркийн автомашиныг тухайн үеийн зах зээлийн үнээс 55 сая төгрөгөөр илүү үнээр тус төслийн нэгжид худалдан авч Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэж үзэн, 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Монголын эдийн засагт илт хохиролтой гэрээ байгуулчихсан уу гэвэл бас л байхгүй. Энэ зорилгоор 55 сая төгрөгийн илүүтэйгээр машин авчихсан уу гэхээр бүр доромжлол мэт сонсогдох аж. Анхан шатны шүүхийн энэ шийдвэр Улсын Дээд шүүх дээр арай өөрөөр шийдэгдэх байх гэсэн хүлээлт талаар болж ердөө зургаан сарыг хасаж өгч гэнэ. Үүнд шүүгдэгч М.Энхсайхан баярлах ёстой бололтой.

Түүний хувьд уг автомашиныг худалдан авах үйлдлийг 2013 онд, Тавантолгойн гэрээний төсөл бэлтгэх үйлдлийг 2015 онд хийсэн бөгөөд хэрэв эдгээрийг гэмт хэрэг гэж үзвэл тухайн үед мөрдөж байсан 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой байлаа. Гэтэл 2017 оны Эрүүгийн хуулиар шийтгэх нь шүүгч, прокуроруудад “таалагдсан” болохоор ялын “лангуун” дээрээс сонгож авсан бололтой юм. Ингэж л харагдаж байна шүү дээ!

М.Энхсайханы бэлтгэсэн төсөл батлагдаж хэрэгжсэн бол, хараал идсэн давуу байдал гэгчийг нь үүсгэсэн бол ялаа авах ёстой. Гэтэл гэрээний төсөл өргөн барьсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзээд Эрүүгийн хуулийн 19.6 буюу “Хорлон сүйтгэх”, Эрүүгийн хуулийн 22.1.1 буюу “Албан тушаалаа урвуулан ашиглаж”, “бусдад давуу байдлыг бий болгосон” гэсэн хоёр заалтыг зориуд цуглуулж байгаад яллачихсан мэт дүр зураг харагддаг.

“Алдсан хүн арван тамтай” гэдэг. Нөгөөтэйгүүр М.Энхсайхантай “тооны хэлээр” маргасан АТГ 2013 оны зах зээлийн үнэлгээг нь гаргуулахдаа 2019 оны үзүүлэлтээр хуучруулж буюу үнийг бууруулж тооцоолуулан “Тэр үед 130 сая төгрөгийн үнэтэй байсан, өнөөдөр 75 сая төгрөгийн үнэтэй байгаа тул 55 сая төгрөгийн зөрүү “арайхийн” олж үүнийгээ “Их хэмжээний хохирол учруулсан” болгож буруутгасан байдаг. Үүнийг шүүх өөрөөр авч үзэхийг буюу шүүгдэгчдийн өмгөөлөгчдөөс гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй.

Нөгөөтэйгүүр “гол том хэрэг” болох гэрээний төслийн асуудлын тухайд М.Энхсайханы ахалж байсан Ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээний үр дүн болсон гэрээний төслүүдийг Засгийн газарт өргөн барьсан байтал гардан авсан тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь байхгүй. УИХ-ын дарга 101 тоот захирамж гаргаж байгуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг, тэрхүү Ажлын хэсгийн 2015 оны зургаадугаар сарын 22-ны өдөр дүгнэлт хэзээ ч, хаана ч хэрэгжээгүй, хэрэглэгдээгүй цаас байтал түүний дагуу шийтгэсэн нь бүр ч хачирхалтай байлаа.

Гэвч шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Шүүгдэгчийг туйлширч өмөөрөх гэсэнгүй. Харин эндээс харахад, Засгийн газар, түүний гишүүд, элдэв Ажлын хэсгүүд, шинээр байгуулагдсаар байгаа Төслийн нэгж гэгчийн “Том дарга” нар аа! Өнөөдөр хашиж буй ажил албатай чинь холбоотой болон холбоогүй байвч улс төрийн шалтгаанаар олон “Энхсайхан төрөх” магадлал өндөр байна. Энэ бол айлгах сэдэв биш.

Хамгийн гол нь М.Энхсайхан нарт хэрэглэж буй хуулийн заалт ЭРХЭМ ДАРГА ТАНЫГ хамгаалахгүй! Та нарын өнөөдрийн үйл ажиллагаа, өнөөдрийг, зөвийг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо алга! Ажлын хэсгийн дүгнэлт, Засгийн газрын шийдвэр, УИХ-ын болон түүний байнгын хороодын дүгнэлт, тогтоолууд, түүн дээрх тамга, гарын үсэг таныг хамгаалдаггүй юм байна. Ийм нөхцөлд ажиллах амаргүй тул намаараа, салбараараа хэлэлцэж болохгүй бол “хуйвалдаж” байгаад ч хамаагүй төрийн ажил хийх эрх зүйн орчноо баталгаажуулж авах ёстойг энэ шүүхийн шийдвэр харууллаа.

У.Оргилмаа

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 4 цаг 7 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 4 цаг 8 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 4 цаг 9 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 4 цаг 9 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 4 цаг 11 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 7 цаг 19 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 7 цаг 20 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 7 цаг 21 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 7 цаг 23 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 9 цаг 51 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 10 цаг 2 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 4 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 10 цаг 6 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 10 цаг 8 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 10 цаг 11 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 10 цаг 14 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 10 цаг 16 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 10 цаг 17 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 10 цаг 21 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 10 цаг 23 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top