x

"Ариг" банкийг дээрэмдэх гэлээ хэмээн мэдэгдсэн Б.Эрдэнэбатыг "Номин Холдинг" шүүхэд өгчээ

МЭДЭГДЭЛ

“Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Эрдэнэбат нь 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар гэм буруутай нь тогтоогдож, бусдыг залилсан болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнд хуулийн дагуу 7 жилийн хорих ял оногдуулсан билээ. Гэтэл Б.Эрдэнэбат нь “Ариг банк”-ыг булааж авах, дээрэмдэх гэж өөрийг нь хилсээр шийтгэсэн мэт ойлголт төрүүлэх баримт нотолгоогүй, илэрхий худал мэдээллийг зохион байгуулалттайгаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа цацаж буйд харамсаж байна.

Бодит үнэн нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, банкийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс Ариг банкны дүрмийн санг нэмэгдүүлэхийг төрөөс буюу Монгол банкнаас 2015 оноос хойш удаа дараа шаардаж, шаардлагыг биелүүлээгүйн улмаас албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж буй билээ. Ариг банкны хувьцаа эзэмшигч нар нь Компанийн тухай хуулийн дагуу өөрт ногдох хувь эзэмшлээр дүрмийн санг нэмэгдүүлэхээр нэмж гаргаж буй хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй. Үүний дагуу “Улаанбаатар импекс” ХХК нь өөрт ногдох 39.54 хувь хэмжээгээр хувьцаа авахаар эх үүсвэрээ байршуулсан.

Харин “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн 60.46%-ийг эзэмшиж буй хувь хэмжээгээрээ тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах эрхэнд нь хэн ч халдаагүй бөгөөд өөрсдөд нь нээлттэй хэвээр байгааг, мөн өнөөдрийг хүртэл хувьцаа нэмж авах эх үүсвэр огт байршуулаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Covid 19 цар тахал гарсантай холбоотой онцгой дэглэмийн үед энэхүү худал гүжирдлэгийн эсрэг хэвлэлийн бага хурал хийх боломжгүй байна.

Иймд манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдаж, нэр хүндийг гутаахад чиглэгдсэн хууль бус үйлдэл гаргасан, захиалан зохион байгуулсан буруутай этгээдүүдийн цаашдын үйлдлийг таслан зогсоох, хариуцлага тооцуулахаар холбогдох хуулийн байгууллагад хандсан бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг тухай бүрт нийтэлж хүргэх болно.

"Улаанбаатар импекс" ХХК

2020.11.11

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 4 цаг 30 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 4 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 4 цаг 32 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 4 цаг 32 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 4 цаг 34 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 7 цаг 42 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 7 цаг 43 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 7 цаг 44 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 7 цаг 45 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 10 цаг 13 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 10 цаг 25 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 26 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 10 цаг 28 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 10 цаг 31 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 10 цаг 34 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 10 цаг 37 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 10 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 10 цаг 40 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 10 цаг 43 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 10 цаг 46 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top