x

УОК-ын шийдвэрийн дагуу УИХ-ын үйл ажиллагаа цахим горимд шилжлээ

Коронавирусний халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын үйл ажиллагаа цахим горимд шилжиж буй талаар өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, энэ хуульд заасан зарчмыг баримтлан асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдааны дэгээр хэлэлцэж болно” гэж заасны дагуу өнөөдрөөс эхлэн Улсын Их Хурлын чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдааныг цахим хэлбэрээр явуулахаар болж байна.  Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг таван танхимаас цахимаар зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа ч цахим горимд шилжиж байгаа юм.

Мөн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан хийхээр товлогдсон Хүндэтгэлийн хуралдаан болон бусад арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

Түүнчлэн Төрийн ордонд өнгөрсөн хавар тогтоосон хөл хорионы дэглэм хэвээр үйлчилж байгаа. Өнөөдрийн 09:00 цагаас эхлэн 1111 төвөөр иргэдийг хүлээн авах үйл ажиллагааг зогсоосон. Хэвлэл мэдээллийн ажилтнуудыг Түр журмын хүрээнд тодорхой хязгаарлалттайгаар үйл ажиллагаа явуулах горимд дахин шилжүүлж байна. Тиймээс гаргасан журмыг хэрэгжүүлж ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 4 цаг 29 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 4 цаг 30 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 4 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 4 цаг 31 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 4 цаг 33 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 7 цаг 41 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 7 цаг 42 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 7 цаг 43 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 7 цаг 44 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 10 цаг 12 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 10 цаг 24 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 25 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 10 цаг 27 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 10 цаг 29 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 10 цаг 32 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 10 цаг 36 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 10 цаг 37 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 10 цаг 39 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 10 цаг 42 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 10 цаг 45 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top