Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж, нисэх болон зам тээврийн салбарын ажлын биелэлттэй танилцаж, тодорхой үүрэг даалгаврыг өглөө.
Цаашид:
-Замын засвар, арчлалтыг жилийн турш хийж байх;
-Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км авто замын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлыг дуусгахад анхаарах;
-Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замыг тэмдэг, тэмдэглэгээтэй болгож бүрмөсөн дуусгах;
-Улаанбаатар-Дархан чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчилэн нээсэнтэй холбогдуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад онцгой анхаарах;
-Дархан-Алтанбулаг, Налайх-Баян сум чиглэлд дөрвөн эгнээ авто зам барих;
-Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад онцгой анхаарч үр дүнтэй ажиллах, энэ хүрээнд тодорхой төсөл, шийдэл гаргах шаардлагатайг үүрэг болгов. Мөн баруун гар талдаа жолооны хүрдтэй, урьд нь осолд орж байсан, эвдрэлтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай автомашиныг хилээр оруулж ирэхийг хэдийнээс хориглохоо тодорхой болгох цаг болсныг хэлэв.
Сэтгэгдэл (1)