x

А.Цэрэнбат: Ардчилсан намд МАНАН МАФИ байгаа нь үнэн

Хан-Уул дүүргийн Ардчилсан намын гишүүд намын дотоод дүрэм болон Ардчилсан намын даргын сунгааг зохион байгуулахгүй болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ. 

АН-ын гишүүн А.Цэрэнбат: Өнөөдөр мэдээлэл хийж байгаа энэ хүмүүс бүгд АН-ын гишүүд. АН өнөөдөр орон нутгийн сонгуульд ялагдлаа. 30 нэгжээс 9-д нь ялж, 21-д нь ялагдсан. Орон нутгийн сонгуулиар АН даргагүй орсон. С.Эрдэнэ гэдэг хүн УИХ-ын сонгуульд намаа ялагдуулаад, тамгаа өгөөд алга болсон. Үүрэг гүйцэтгэхээр авсан хүмүүс нь АН-ыг сонгуульд бодлоготойгоор даргагүй оруулж ялагдуулсан. Жишээ нь гэхэд Хан-Уул дүүрэг 15 ИХТ-тэй байсан одоо 2 болсон. Гэвч Хан-Уул дүүргийн дарга нь ажлаа хийсээр байна. Намын дүрмээр бол одоо үүрэг гүйцэтгэж байгаа АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа нар хариуцлагаа хүлээж ажлаа өгөх ёстой. Энэ хүмүүс АН-ын дүрмийг ноцтойгоор зөрчиж байгаа. 

АН ерөөсөө нийгэмд гархаа байсан байна. Үхээнц, дорой, арчаагүй хэдэн үүрэг гүйцэтгэгч л намыг удирдаж байна. Бид АН-ынхаа мянга мянган гишүүдэд хандаж хэлмээр байна. Энэ их доромжлол, худал, луйвар, эрх мэдлийн эсрэг босох цаг нь болсон. Ардын нам ялахад хар машинаа хакердсан юм уу, царцаагаа нүүлгэсэн юм уу? энэ талаар нэг үг дуугарсангүй. Гэтэл энэ хүмүүс одоо намын дүрмээ шинэчлээд дахиад дарга болоё гэж байна. Дээд шүүхэд бүртгэлтэй АН-ын ганц дүрэм байгаа. Гэтэл шинэ дүрэм батлаад дахиад 21, 24 оны сонгуульд оролцоно гэж байна. 

АН-ын мянга, мянган гишүүд ялагдаагүй, АН-ын нэрийг барьж байгаа, эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа хүмүүс л ялагдсан. Одоо Л.Болд, Ж.Батзандан гэх урвагчид намд орж ирж шавартай нь хутгах гэж байна, булингартуулж байна. 

Өнөөдөр МАНАН МАФИ гэж ярьдаг. МАНАН МАФИ байгаа нь үнэн. Тэр тусмаа АН-д байгаа. 

АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа нар АН-ын дотор байгаа МАНАН МАфИ-ийн гар хөлүүд. Бид энэ хүмүүсийг зайлуулж байж АН шинэчлэгдэнэ. Энэ хүмүүс дахиад даргаар байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдах юм бол АН дахиад сөнөнө. Хагарал бутрал бүүр гүнзгийрнэ.

Эдгээр хүмүүс АН-ын дүрмийг өөрчилж, намын даргын дотоод сонгуулийг зогсоосон.

Ардчилсан нам нам дотроо Ардчилалгүй болсон. Үгээ хэлдэг, дарга нараа шүүмжлэхэд дайсан болдог, гадуурхагддаг болсон.

Ардчилсан нам бол монголын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний үнэт зүйлсийн төлөө тэмцдэг, хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, иргэний эрхийн төлөө гарч ирсэн нам. Гэтэл нам дотроо энэ зүйл байхгүй болсон. Цөөхөн хэдэн хүмүүс л энэ намын эрх ашгийг төлөө тэмцэж байна.

Х.Баттулга ерөхийлөгч АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа гэдэг хүмүүсээ татахгүй бол үйл ойлголцлол, энэ хагарал ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлнө шүү. Хэрвээ АН-ын хагарал байсаар байх юм бол Ерөнхийлөгчийн сонгуульд ч оролцмооргүй байна. АН өөрийн үнэт зүйл дээр буцаж очих ёстой.

2017 онд баталсан намын дүрэм маш сайн дүрэм. Бид дүрмээ хэрэгжүүлж чадахгүй бол АН үнс нурам боллоо.

Ардчилсан нам 159 гаруй мянган гишүүнтэй, та бүхэн өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийл, бид олуулаа, гуравхан даргад загнуулаад явна гэж байхгүй. Нийгэм өөр болсон. Хэн нэгэн хүнд үгээ хэлдэг, хэн нэгний үгийг сонсож үгээ хэлж ойлголцдог болсон. Би дарга гээд гараа зангидаад дүрмийн бус үйлдэл гаргаад байх юм бол АН-ын хувь заяа байхгүй боллоо.

Гэхдээ гишүүд бид итгэл найдвараа алдаагүй. АН-ыг өөр түвшинд гаргах, үзэл санаа, монгол улсын хөгжлийн төлөө зогсож чадах ухамсартай, ёс зүйгээрээ үлгэрлэн манлайлах тийм удирдагчийг хүсч байна. Түүнээс ийм шившгийн үүрэг гүйцэтгэгч нар хэрэггүй.

Ардчилсан намд ямар ч ордон хэрэггүй, үзэл санаа хэрэгтэй" гэлээ. 

Мөн тэрээр" Манай АН-ын лидерүүдийн өс хонзон өнөөдрийн байдлыг бий болгож байна. Х.Баттулга Ц.Элбэгдоржтой өс хонзонтой, Ц.Элбэгдорж нь Х.Баттулгатай өс хонзонтой. АН хоёр удаа ерөнхийлөгчтэй болсон. Энэ хүмүүс АН-ын шинэчилж, үлдээе гэж бодож байвал АН-аас хол бай гэж хэлмээр байна.

АН-ын дотоод сонгуулийн сунгааг зогсоосон. Тэр сунгаанд залуу нэрээ дэвшүүлээд байсан. Энэ  хүнд өөрсдийгөө танилцуулах боломж олдоогүй. Шинэчлэл гэж шинэ хүн гарахыг л хэлнэ. Хуучин хөгшчүүл байвал ямар ч шинэчлэл байхгүй. Гэтэл энэ хүмүүс дүрэм рүү дайрч, дүрэм өөрчлөх гэж байна. Энэ бүхний ард М.Энхболд байгаа. АН-ыг шавар шавхаатай хутгахаа боль" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • hgbfd pok (105.112.124.248)
    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Монгол Иргэн (66.181.184.59)
    АН-ыг ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, КАЗИНО халзан Д.БАТТУЛГА хоёр л хагалж бутаргаж, нэр хүндийг нь шавар, шороотой хутгаж байна... СДБ-иын АН КАЗИНО Д.Баттулгын гэр бүлийн нам болсон шүү...
    2020 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.90.52)
    Дотоод сунгаа гишүүдийн дунд хагарал үүсгэдэг.АНын дарга Алтанхуяг л болбол зүгээр дээ.
    2020 оны 11 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 4 цаг 21 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 4 цаг 22 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 4 цаг 22 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 4 цаг 23 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 4 цаг 25 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 7 цаг 33 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 7 цаг 34 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 7 цаг 35 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 7 цаг 36 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 10 цаг 4 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 10 цаг 16 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 17 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 10 цаг 19 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 10 цаг 21 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 10 цаг 24 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 10 цаг 28 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 10 цаг 29 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 10 цаг 31 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 10 цаг 34 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 10 цаг 37 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top