x

Төрөөс мөнгө гусачлаа би

Сүүлийн үед шилэн дансыг дээр дооргүй ухаад цусыг нь хольж байнаа. Ингээд аваад үзвэл ёстой бүгд л чадах чинээгээрээ авдаг болтой. Баруунаараа ч нэг аваад зүүнээрээ ч нэг аваад байдаг болтой. Сургалтын төлбөр, массажны сандал, элдэв төрийн бусууд гээд аль чадхаараа төрийн мөнгийг зөөсөн болтой. Эхлээд ч яасан овоо гарууд вэ новш этр гэж үзэн ядалтаар хардаг байсан чинь сүүлдээ бүүр төрөөс мөнгө аваагүй бол ичмээр ч юм шиг болж иржээн шүү. 

Гоонж зангиа зүүгээд тэндэр авдаг баатар болж жоол алхлаа. Хийж чадах ч юмгүйм, мань мэтэд өгөхчгүй болтойм. Шар гозойгоод дарга цэрэг нартай танилцаж үзлээ өгчих гэж гуйж үзлээ чи яг юу хийж чадахын гэж шоолж хараад ичээж этр. Хамаагүй юу ч байсан яадын гэж хэлээд ч нэмэр болсонгүй дээ. Уг нь нэг тэндэр авчуул тэрэн дээрээ дөрөөлж босоод дараагийн тэндэрүүдээ аваад цулайж аваад уул уурхайруу оронгуутаа бүүр гүтийгээд улс төрд орох зам бол ярс гээл нүдэнд харагддын билээ. Та нар ч гэсэн тэндэр хөөцөлдөөд үзээрэй. 

Гэтэл бүүр ичих цаашаа юм байдын байна.. Монгол улсын хүн амын 60 хувь нь төрөөс ямар нэг халамж нэрээр мөнгө авдаг гэнээ. Төр ч яасан их мөнгөтэйн дээдүүл нь тэндэрээр доодуул нь халамжаар гээд эрвийх дэрвийхээрээ зөөцгөөдийн байна. Тэндэрийг нь авч чададгүйм бол халамжийг нь авна даа. Заавал төрөөс зүгээр мөнгө авжээж сална даа гэсэн заналхийлэл хүн амын маань ихэнхэд байгаагийн адил надад бас төрдийн байна. 

За гоонж зангиагаа тайлаад муухан хувцасаа өмсөөд гарлаа. 18 хүрцэн болхоор хүүхдийн мөнгөнөөс хасагдхын байна, ажилтай шүү ухаантай болхоор ажилгүйдлийн тэтгэмжээс хасагдачлаа, тэтгэвэр авж амжаагүй болхоор тэтгэврийн зээлээ тэглүүлхээс хасагдцан, цалин мөнгөтэй ухаантай болхоор хоолны толоноос ч хасагдлаа. Өөр ямар тэтгэмжүүд байдаг билээ аа тийн сая 6 хувийн ипотекээс хөгшин гэж хасагдцан мөртлөө тэтгэврийн зээл авах болхоор залуу гээд хасагдцан. Ёстой нэг эр ч тоодгүй эрлэг ч тоодгүй гэдэг шиг халамж ч тоодгүй хаашаа хар новш вэ гэж өөрийгөө зүхмээр санагдаж этр. 

Хэн чиг л төрөөс мөнгө авмаар л байгаашдээ. Хурдны морь унаж байгаад хүнддээд хасагдаад ирхээр Хүлэгэнд хүнддэж хүүхэнд хөнгөддөг нас гэж шоолдог. Тэрэн шиг болж дууслаа гээд уйлтал чи 1072 аваа биздээ ч гэх шиг. Тэр юуын бэ 80 цаас өгчөөд үхлэээ юу та нар гээд орилмоор санагдлаашд. Гэхдээ бас авсын байнаа бас ч гэж. 80 цаасныхан гэж өөрсдийгөө нэрлээд хэсэг явлаа шүү. Цаашдаа бас жил бүр авна, өсөөсэй гэж мэгээд. Ийм мөнгө өгсөн тэр уурхайн ахад баярлалаа шүү гэж хэлмээр ч юм шиг, төрөөс мөнгө авцан болхоор додигор ч байгаам шиг санагддаг боллоо. Гэхдээ л 80 хан цаас шүү дээ 80 ийн гаруудаа гэж бодож байтал маниусаас дор гарууд байдын байна. 

Манай нэг найз хоёр хүүхдээ хувьцаатай, хувьцаагүй гэж дууддын байна. Нэг нь 12 онд төрөөд хувьцаагүй нэр авчээ. Төрийн шийдвэр гэр бүлийн хүрээнд гэж энэ дээ. Хөөрхий хүү хувьцаагүй гэж хоч насаар нь явах байх даа гэж бодоод өрөвдөх гэж байтал энэ чинь хүүхдийн мөнгө авдаг гэсэн бодол зурсхийжээн. Гэсэн ч ах нь бас хүүхдийн мөнгө авдаг тэхээр энэ хувьцаагүй миа нь үнэн юм байна гэж бодогдлоо. 

За ингээд манай улсын иргэд албан ёсоор бүгд төрөөсөөн мөнгө авдаг юм байна. Харин манай улсын иргэд албан бусаар хэдхээн хүн татвар төлж, хэдхээн уурхай эх орончдын хараал ерөөл алаан дор орлого олж бидэнд тараадын байна. 

Гамп /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • hgbfd pok (105.112.124.248)
    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 4 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 4 цаг 33 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 4 цаг 34 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 4 цаг 34 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 4 цаг 36 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 7 цаг 44 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 7 цаг 45 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 7 цаг 46 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 7 цаг 47 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 10 цаг 15 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 10 цаг 27 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 28 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 10 цаг 30 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 10 цаг 32 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 10 цаг 36 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 10 цаг 39 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 10 цаг 40 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 10 цаг 42 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 10 цаг 45 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 10 цаг 48 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top