x

Г.Ёндонд хариуцлага тооцох бүх эрх нь ганцхан У.Хүрэлсүхэд байгаа

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Г.Ёндон сайдаар томилогдохоос өмнө буюу 2019 онд "Монголросцветмент" Төрийн Өмчийн Үйлдвэрийн Газрын Орлогч Захирлаар ажиллаж байх үедээ хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10.7 сая төгрөгийг төрийн өмчийн үйлдвэрийн газраас "Гёте" дунд сургууль руу шилжүүлсэн нь баримтаар ил болсон билээ.

Г.Ёндон сайд энэ тухай: "Би буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. "Монголросцветмет" Төрийн Өмчит Улсын Үйлдвэрийн Газар нь улсын төсөвтэй хамаагүй, ашгийн төлөө аж ахуйн нэгж. Иймээс ч тус  компанид 10 гаруй жилийн өмнөөс хэрэгжиж байгаа журам бий. Уг  журмаар компанийн гүйцэтгэх удирдлагыг урамшуулах, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх гэсэн заалттай. Гэхдээ компани ашиггүй ажиллах үед хөнгөлөлт олгодоггүй. 

Миний хувьд "Монголросцветмет" компанид 2018 оноос гэрээ байгуулан ажилласан бөгөөд тус компани 2019 онд 34.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан. Иймээс ч хөдөлмөрийн гэрээ болон компанийн журмын дагуу урамшуулал авсан. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн нь үнэн" хэмээн тайлбарласан юм.

Үүнтэй холбоотойгоор МАН-ын нэр бүхий гишүүд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Г.Ёндонг огцруулах асуудлыг дэвшүүлэн тавьж эхлээд байна. Гэхдээ Г.Ёндон нь МАН-ын гишүүн биш тул намын зүгээс ёс зүйн хариуцлага тооцох боломж хязгаарлагдмал аж.

Мөн шинээр хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Сайд нарыг гагцхүү Ерөнхий сайд нэр дэвшүүлж, томилж, чөлөөлдөг болсон. 

Иймээс ч Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд Г.Ёндонд хариуцлага тооцох бүх эрх ганцхан Ерөнхий Сайд, Монгол Ардын Намын Дарга У.Хүрэлсүхэд байгаа юм.

Нөгөөтэйгүүр "сахилга хариуцлага, дэг журам" ярих дуртай Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн яриа үнэн бодитой эсэхийг шалгах нэг хэмжүүр нь Г.Ёндонгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс харагдаж ч мэднэ.

Эх сурвалж: sonin.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 4 цаг 27 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 4 цаг 28 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 4 цаг 29 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 4 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 4 цаг 31 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 7 цаг 39 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 7 цаг 40 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 7 цаг 41 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 7 цаг 43 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 10 цаг 11 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 10 цаг 22 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 24 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 10 цаг 26 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 10 цаг 28 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 10 цаг 31 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 10 цаг 34 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 10 цаг 36 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 10 цаг 38 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 10 цаг 41 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 10 цаг 43 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top