x

Тэтгэврийн хуримтлал үр хүүхдэд нь өвлөгддөг болох хуулийн төслийг дэмжсэнгүй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Н.Учрал нарын таван гишүүн 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан байна.

Тэрээр "Статистикаас харахад нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл, 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улс эх орондоо насаараа ажиллачихаад ийм бага хэмжээнд тэтгэвэр тогтоолгож буй системд заавал салхи оруулах хэрэгтэй.

Үүнийг хийж чадахгүй бол 10 жилийн дараа, 20 жилийн дараа ч энэ байдал арилахгүй, өнөөдөр 30 настай залуу хүн шударга хөдөлмөрөөрөө 30-40 жил ажилласан ч үр хүүхдээсээ хараат, хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй тэтгэвэр авдаг байдал үргэлжилнэ. Тийм учраас өөрчлөлтийг өрнүүлэх, эхлэлийн цэг нь болж чадахуйц тэтгэврийн системийн өөрчлөлтийг санал болгосон хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэлээ.

Тэрбээр мөн хуулийн төсөл батлагдвал өнөөдөр ажил хийж байгаа залуу хүн тэтгэврийн насанд хүрээд улсаас тэтгэвэр аваад зогсохгүй хоёр дахь эх үүсвэрээс буюу зөвхөн өөрт нь зориулсан хуримтлалаасаа тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэдгийг онцлов. Түүнчлэн, тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадахгүйгээр нас барахад тэтгэврийн хуримтлал үр хүүхдүүдэд нь өвлөгдөх боломжтой байхаар тооцоолж хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, С.Чинзориг нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэлцэхийг дэмжье, харин Засгийн газраас боловсруулсан хуулийн төсөлтэй хамт оруулж ирээд хэлэлцээд явъя гэсэн байр суурийг илэрхийлсэн бол хуулийн төсөл санаачилж оруулж ирж байгаа нь сайшаалтай, хойшлуулаад, Засгийн газрын бодлоготой уялдуулж оруулж ирж хэлэлцэе гэсэн байр суурийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, С.Ганбаатар нар илэрхийлэв.

Төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүдийн саналд хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг энэ жилдээ багтаад эхлүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол сонгуулийн өмнө, хойно гэсэн циклээр явж, болгоомжилсоор хугацаа маш их алдаж байна. Ажлын хэсэг байгуулаад хэлэлцээд явах нь ард түмнээ бодсон шийдвэр болно гэсэн байр сууриа илэрхийлэв. Байнгын хрооны дарга М.Оюунчимэг төсөл санаачлагчтай адилхан санал, байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Ийнхүү хэлэлцээд Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонхийн дэмжлэг авсангүй. Тиймээс хууль санаачлагчид нь төслийг буцаах тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.124.248)
    Миний гэрчлэлийг уншаарай. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮМҮҮСИЙН МЭНД ХҮРГЭЕ ЖИНХЭНЭ, ЖИНХЭНЭ БАЙШИНААС АВАХ ЗЭЭЛ ХЭРХЭН ЗЭЭЛТЭЙ БАЙГААГАА МЭДЭГДЭЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН КОМПАНИЙГ ЖОЗО ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэв, би өнөөдөр маш их баяртай байна БУРХАН JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН и-мэйлийг ивээх (joseluisloans@gmail.com) Намайг Сэндэнсүрэнгийн Номинчулуун гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би бол МОНГОЛ УЛС байшин худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын хугацаанд жинхэнэ зээлийн компани хайж байна Миний олж авсан зүйл бол надад итгэж, эцэст нь итгэхэд хүргэсэн олон тооны луйвар байсан өдрийн хувьд тэд миний мөнгийг хариуд нь юу ч өгөхгүйгээр авсан миний итгэл найдвар алдагдсан, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч хүсээгүй Интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой бүх зүйл, тиймээс би зээл авахаар явсан а-аас зарим мөнгө найз минь, би түүнд болсон бүх явдлыг хэлээд тэр надад тусалж чадна гэж хэлсэн тэр надад ямар ч хэмжээний зээл тусламж үзүүлэх боломжтой зээлийн компанийг мэддэг тэр надад маш бага хүүтэй 2% хүү хэрэгтэй байсан тэднээс зээл авахад тэр зээл авах хүсэлт гаргахад надад чиглүүлсэн тэр надад хэлсэн шиг би тэдэнтэй И-мэйлээр (joseluisloans@gmail.com) өргөдөл гаргасан, би хэзээ ч итгэсэн боловч би хичээгээд хамгийн их гайхсандаа 24-ийн дотор зээл авсан цаг, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл олгосонд Бурханд талархаж байна ийм луйвар дээр ийм компаниуд одоо хүртэл байдаг, Зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст энэ имэйлийг (joseluisloans@gmail.com) танд өгөхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) хаягаар орж, тэднээс зээлээ аваарай, бурхан ивээг jose luis зээлийн компани нь жинхэнэ зээлийн санал болгосны төлөө. Би зээл авсан тул зээлийнхээ талаар JOSE LUIS зээлтэй холбоо бариарай стрессгүйгээр энэ компаниас амжилттай зээл аваарай., имэйлээр нь зочилно уу (.joseluisloans @ gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 4 цаг 26 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 4 цаг 27 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 4 цаг 27 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 4 цаг 28 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 4 цаг 30 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 7 цаг 38 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 7 цаг 39 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 7 цаг 40 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 7 цаг 41 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 10 цаг 9 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 10 цаг 21 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 22 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 10 цаг 24 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 10 цаг 26 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 10 цаг 29 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 10 цаг 33 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 10 цаг 34 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 10 цаг 36 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 10 цаг 39 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 10 цаг 42 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top