Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг хотын даргад дэмжиж, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томиллоо.
Мөн НИТХ дахь АН, МАН-ын бүлэг байгуулагдсаныг мэдэгдэж, бүлгийн ахлагчийг танилцуулав.
МАН нь НИТХ-ын сонгуульд 34 суудал авч, олонх болсон тул НИТХ-ын дэгийн дагуу бүлэг байгуулж, бүлгийн ахлагчаар Р.Дагвыг сонголоо.
Харин АН НИТХ-ын сонгуульд найман суудал авсан учир бүлэг байгуулж, АН-ын бүлгийн ахлагчаар Д.Пүрэвдавааг сонгов.
НИТХ дахь улс төрийн гурав дахь хүчин ХҮН намаас гурван гишүүн сонгогдсон тул бүлэг байгуулах боломжгүй юм.