Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанаас УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид томилох тухай МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжлээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 73 хувийн саналаар Д.Сумъяабазарыг дэмжиж, энэ шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр тогтсон байна.
Мөн НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлж, 84,44 хувийн саналаар НИТХ-ын даргаар томилсон байна.