x

Ард түмэн бол цагаан цаас юм

Орон нутгийн ээлжит сонгуулиар шинээр бүрдсэн НИТХ өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийнэ. Энэ хуралдаанаас НИТХ-ын дарга болон нийслэлийн Засаг даргыг томилно.

Өчигдөр хуралдсан Нийслэлийн МАН-ын хорооны хурал, хоёр өдрийн өмнө хуралдсан МАН-ын V бүгд хурлаас Д.Сумьяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Ингэснээр Д.Сумьяабазарын сонгогдсон УИХ-ын 28-р тойрог буюу Сонгинохайрханд нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдээд байна. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж, Нийслэлийн Засаг даргын суудалд суусан анхны тохиолдол болох нь.

Тэгэхээр МАН-д Д.Сумьяабазараас өөр хотын дарга хийчих хүн байхгүй юм бол яах гэж УИХ-д сойсон хэрэг вэ? Хотын даргын суудалд тэгтлээ их шунасан юм бол УИХ-ын сонгуульд яах гэж оролцсон байх вэ?

Ж.Батбаясгалангийн хувьд ч мөн ялгаагүй. Баянгол дүүргээс НИТХ-д өрсөлдөхдөө тойргийнхоо сонгогчдод мөнгө тараасан бичлэг нь олон нийтийн сүлжээгээр аль хэдийн цацагдсан ч тэр нь түүнийг НИТХ-д сонгогдоход ч, НИТХ-ын даргад нэр дэвшихэд нь ч саад болсонгүй. “Хэдэн ч төгрөг амласан бичлэгээ устгахгүй шүү” гэж байсан “шударга” сэтгүүлч маань ч бичлэгээ устгаад нам суучихав.

Өмнө нь 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгаас нэр дэвшин сонгогдож, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нар мөн л тойргийнхоо сонгогчдод мөнгө тараасан хэргээр шүүхэд дуудагдаж, эргүүлэн татагдсан байдаг. Гэтэл энэ удаа Ж.Батбаясгалангийн мөнгө тараасан асуудлыг Сонгуулийн хороо ч, шүүх нь ч авч хэлэлцсэнгүй. Цоожтой хаалганы дотор амандаа мөнгө чихүүлээд, хуруугаа шүлсдэж байгаад тоолсон сонгогчид нь гомдоллохгүй байхад сонгуулийн байгууллага, шүүх юу юм л болж байна.

Ядаж л нэг тойрогт өрсөлдөөд ялагдсан нэр дэвшигчид, намууд гомдол гаргасан байхдаа гэтэл бүр таг чиг шүү. Цөхрөлийн манандаа төөрөөд, нулимсандаа живээд алга болсон юм байлгүй. Ялах, ялагдах нь чухал болохоос, яаж вэ гэдэг нь хэнд ч хамаагүй болсон юм байна.

Сануулахад, Баянгол дүүргээс НИТХ-д нэр дэвшигч, МАН-ын гишүүн Ж.Батбаясгалан, Ж.Батсайхан нарын сонгуулийн кампанит ажил, сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр "Хаалга түгжсэн байгаа, одоо гаднаас хүн оруулахгүй. Гарахад чинь та нарт нэг нэг дугтуй өгнө. Гарангуутаа хуруугаа шүлсдэж байгаад тоолоод байгуузай та нар минь. Тэгээд энэ удаагийн сонгууль ирцгүй болсныг та нар мэдэж байгаа. Энэ тал дээр санаа зовох зүйлгүй. Хамгийн гол нь ах дүү, айл саахалт, танил тал, найз нөхдөө бүгдийг нь дагуулж очоод манай намаас нэр дэвшиж байгаа Ж.Батбаясгалан, Ж.Батсайхан гэдэг хоёр хүнийг дугуйлдаг юм шүү. Үүнийг л та нараасаа гуйж байна" хэмээн ярьсан видео бичлэг сонгуулийн санал хураалт болохын өмнө өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ.

Уг бичлэг дээр нэр дэвшигчдийн царайг харуулаагүй /арын суудлаас нууцаар бичсэн/ боловч МАН-ын нэр дэвшигчдээс, эсвэл тэдний өмнөөс зохион байгуулсан ажиллагаа байсан гэдгийг тогтоож ядах ч юмгүй. Энэ бол Ж.Батбаясгалан хэр сайн залуу болох, хөөрхөн сайхан, ажилтай, боловсролтой байх энэ тэртэй огт холбоогүй зүйл. 

Уг нь хууль ёс үйлчилдэг улсад бол нэр дэвшигч өөрөө тараагаагүй байсан ч сонгуулийн компанийнх нь хэн ч байсан хамаагүй нэр дэвшигч нь татагдаад, нөгөө тараасан этгээд нь хариуцлага хүлээж дуусдаг. Харин манайд бол “Би тараагаагүй, миний өмнөөс тараасан”, эсвэл “Намайг унагахын тулд өрсөлдөгч намаас зориуд зохион байгуулж тараасан” гэж гүтгээд, шүүх нь түүнийг нь хүлээж аваад өнгөрдөг. Ядахдаа тийм зэргийн процессийн ажиллагаа ч хийгдсэнгүй.

Эрх мэдэл нэг намын гарт хэт төвлөрөхөөр ийм л юм болдог. “Ард түмэн бол цагаан цаас. Түүн дээр юу дуртайгаа бичиж болно” гэдэг үнэн юм байна. Эрх баригч МАН энэ үнэнийг жинхнээсээ үлгэрлэж байна даа.

Хэрвээ тийм зүйл болоогүй бол жинхэнээсээ хуурамч бичлэг хийж тараасан этгээдийг тагнуул, цагдаа нь олж илрүүлээд, шалгаад, шийтгэх ёстой биз дээ. Тэр битгий юманд оролцдог л юм билээ. Тэрний дараа энэ томилгоо энэ тэрээ явуулах хэрэгтэй л дээ.

Б.ЗАЯА  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 4 цаг 30 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 4 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 4 цаг 32 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 4 цаг 33 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 4 цаг 34 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 7 цаг 42 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 7 цаг 44 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 7 цаг 45 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 7 цаг 46 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 10 цаг 14 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 10 цаг 25 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 27 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 10 цаг 29 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 10 цаг 31 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 10 цаг 34 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 10 цаг 38 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 10 цаг 39 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 10 цаг 41 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 10 цаг 44 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 10 цаг 47 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top