УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан анхны эмэгтэй гишүүн боллоо.
УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нэр ээлжлэн даргалав.
Ингэснээр УИХ-ын түүхэнд анх удаа Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан анхны эмэгтэй гишүүн болсон гэдгийг Улсын Их хурлын Тамгын газраас мэдээллээ.
Энэ удаагийн парламентад МАН Т.Аюурсайхан, АН-аас С.Одонтуяа нарыг УИХ-ын дэд даргад сонгосон юм.
Сэтгэгдэл (2)