Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг энэ баасан гаригийн 11.00 цагт товлосон. Хуралдаанаар хотын даргыг нэр дэвшүүлэх юм.
Тэгвэл өчигдөр Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаан болж хотын дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүмүүсийг сонгожээ.
МАН-ын тэргүүлэгчдийн зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад нийслэлийн захирагчын орлогч Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан байна.
Саналыг Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар одоо хэлэлцэх гэж байна. Үргэлжлүүлэн МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх аж. Харин эцсийн шийдвэрийг МАН-ын удирдах зөвлөл гаргах юм.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хотын даргад нэр дэвшсэн тохиолдолд гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүснэ.