Нийслэлийн Монгол Ардын Намын хороо өнөөдөр 17:00 цагаас хуралдахаар болжээ.
Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, болон НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүнийг сонгох хурлын товыг тогтохоор болсон байна.
Нэр дэвших хүмүүсийг нийслэлийн намын хороо болон МАН-ын Удирдах зөвлөл хамтран шийдэх аж. Нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34-ыг нь авсан МАН энэ удаад хотын даргад Р.Дагва, НИТХ-ын даргад Н.Алтаншагайг нэр дэвшүүлэхээр тогтсон гэх мэдээлэл байна. Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хотын даргад нэрээ дэвшүүлэхээр хөөцөлдөж байгаа гэдэг мэдээлэл ч байгаа юм.
Сэтгэгдэл (6)