x

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, олон улсын тендер зарлах асуудлыг Засгийн газар шийднэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллав.

Үндэсний геологийн алба:

Засгийн газар 26 жилийн дараа буюу энэ оны зургаадугаар сард Үндэсний геологийн алба байгуулсан билээ. Тус алба:

  • Геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх

  • Ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгөх

  • Геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах

  • Ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, нөөцийн хөдөлгөөн бүртгэх чиглэлээр ажилладаг тухай албаны дарга О.Чулуун танилцуулав.

Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг харьяа байгууллага болгох, геологи-эрдэс баялгийн судалгаанд нэгдсэн бодлого хэвшүүлэх, суурьшлын бүсийн хөрсний гулгалт, суулт, шилжилт, хагарал зэргийн судалгааг шинээр эхлүүлэх нь Үндэсний геологийн албаны өмнө тулгамдаж байгаа асуудал юм байна. Энэ чиглэлээр шуурхай ажиллаж, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд үүрэг болголоо.

Ашигт малтмал, газрын тосны газар: 

2016-2020 онд тус газрын хийсэн онцлох ажлын талаар орлогч дарга Ц.Эрдэнэбаяр танилцууллаа.

Дээрх хугацаанд АМГТГ 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд газрын тосны экспортын орлого 848.9 тэрбум төгрөг буюу нийт орлогын 76.2 хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жил тогтмол өсч байсан газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 2019 оноос хойш таван удаа арга хэмжээ авч литр тутамд нь 380-570 төгрөгөөр бууруулсан, цахим мэдээллийн сан бүрдүүлсэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар ил тод, нээлттэй олгож эхэлсэн зэргийг дурдлаа.

2020 оны аравдугаар сарын 19-ний байдлаар ашигт малтмалын 288,645 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн байна. 2016-2020 онд холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 935 тусгай зөвшөөрлийг цуцлан нийт 185,651.58 гектар талбайг төрийн мэдэлд буцаан авжээ. Хуулийн дагуу олгосон, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуул, ашиглалт явуулах гэхэд орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн байгууллага хууль бус шаардлага тавьж саад учруулах нь түгээмэл болсон байна.

Мөн газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн аймгийн Орон нутгийн хөгжлийн санд шууд шилжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын  ажлын нөхөн төлбөрийн зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай байгаа аж.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам:

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус яаманд гарсан “Хүнд үйлдвэрийн салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн”-г үзсэний дараа яамны удирдлага, албан хаагчидтай уулзлаа.

Тэрээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр гэсэн эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой  салбарын ажлыг зохицуулж, хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Эдгээр салбарын онцлог нь усан хангамж, авто болон төмөр зам, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцээс шууд хамааралтай учир салбар хоорондын уялдаа холбоо чухал гэдгийг тэмдэглэв.

Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээ ихэнхдээ олборлосон чигээр нь гаргаж, түүхий эдийг бэлтгэгч орон байсан бол одоо гүн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн, ажлын байр бий болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх нь уул уурхайн бизнес эрхлэгчдийн үндсэн үүрэг гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна.

Цаашид:

  • Эрх зүйн орчны шинэчлэл хийж, геологи, уул уурхай, газрын тосны салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлан, хуулийн төсөл  боловсруулах

  • Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, дамжуулах хоолойн техникийн даалгавар боловсруулж, олон улсын тендер зарлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

  • Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, бүртгэх зэрэгтэй холбоотой ажлаа бүрэн цахимжуулах

  • Говийн бүсэд хэрэгжих нүүрс, зэс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг мега төслийн усны хэрэгцээг гадаргын усны төсөл хэрэгжих хүртэлх хугацаанд газрын доорх усаар хангах асуудлыг судлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

  • Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг чанар, стандарттай уялдуулан ялгавартай тогтоох

  • Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайнуудын гэрээг дүгнэж цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зэргийг үүрэг болгов. Мөн зөвхөн хуулийн хүрээнд ажиллахыг төрийн албан хаагч нарт чиглэл болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 10 цаг 14 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 10 цаг 15 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 10 цаг 15 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 10 цаг 16 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 10 цаг 18 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 13 цаг 26 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 13 цаг 27 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 13 цаг 28 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 13 цаг 29 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 15 цаг 57 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 16 цаг 9 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 10 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 16 цаг 12 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 16 цаг 14 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 16 цаг 17 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 16 цаг 21 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 16 цаг 22 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 16 цаг 24 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 16 цаг 27 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 16 цаг 30 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top