x

30 хүртэлх насны залуусын улс төр

Австрали улс Монголтой ер нь төстэй. Тухайлбал, хүн ам ба газар нутгийн хэмжээ, эдийн засгийн бүтцийн хөгжлийн хувьд. Гэвч улс төр нь яг л адил бололтой юм. Амралтын өдрүүдээр хэд хэдэн сонирхолтой нийтлэл уншлаа. Товчхон базвал:

Энэ улс элдэв долоон фракцийн улс төрөөс зайлсхийгээд эхэлсэн бололтой. Яагаад гэвэл яг Монголтой адил иргэдийн улс төрд, улстөрчдөд, улс төрийн намуудад итгэх итгэл нь бараг шахуу нойль зааж байгаа юм байна. Харин зөрөөд бие даагчид, гуравдагч хүчин гээд бас л яг адилхан давалгаа хэдийнэ эхэлжээ. Популизм нэлээд газар авахаар шинжтэй болж. Яагаад гэвэл 30 хүртэлх насны залуусын дөнгөж 55% нь ардчиллаас илүү хүчтэй нэг лидерийн хатуу гарыг хүсч буйгаа саяхан хийсэн нэг судалгаагаар илэрхийлжээ. Үүнийг дараах 5 хүчин зүйлсээр тайлбарлахыг оролдсон байна.

1. Байнга солигддог дарга, удирдагчид

Ямар ч улсын түүхэнд ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламентийн дарга нь ойр ойрхон солигддог байсан боловч хуучин цагт энэ бүхний шалтгаан нь насны бөгст хүрч тэтгэвэртээ гарах, өвчний улмаас болон гэнэт нас барах, сонгуульд ялагдах, эсвэл дараагийн үедээ залгамж халаагаа шилжүүлэх байжээ. Гэтэл орчин цагт дарга солигддог гол шалтгаан нь дандаа нам дотроосоо, баг дундаасаа хутгалуулан ажлаа өгдөг болсон байна. Энэ шалтгаан залуу үед, сонгогчдод огтоос таалагдахгүй байгаа юм гэнэ. Мэдээж л дээ.

2. Улс төрийн намуудын бэлэн биш байдал

Гайхаж, гутарч, үзэн ядаж, уурласан сонгогчид явж явж за хамаагүй гээд шинэ улс төрийн нам, хүчин, эсвэл цоо шинэ улстөрчийг сонголтгүй болоод сонгодог бололтой юм. Гэтэл тэр гарууд нь улс орноо хөгжүүлэх нь бүү хэл хоорондоо хамтран ажиллах ямар төлөвлөгөө бүү хэл сэтгэл бөгөөд итгэл байхгүй нөхдүүд байх нь жирийн үзэгдэл болсон ажээ. Итгэхийг хүсч байсан сонголтгүй сонголт нь найдваргүйг мэдсэн сонгогчид буцаад нөгөө хэд рүүгээ явахдаа ардчиллаас илүү хатуу гарыг хүсч, бараг өөрсдөө гуйж очдог хандлага ажиглагдаж байна. Монголд дахь улс төрийн шинэ нам, хүчний лидерүүдийн хамгийн том сорилт шинэ онд энэ байх бөлгөө.

3. Сошиал медиагийн нөлөө

1930-40 онд радио, 60-70 онд ТВ, 90-2000 онд интернэт дэлхийн улсуудын улс төрийг донсолгож байсан бол 2010 оноос хойш энэ бүх суваг сошиал медиад бүх байр сууриа тавиад туужээ. Фэйсбүүк, твиттер, инстаграм гэсэн гурван орчилд учраа олж чадаагүй гар улстөрч болж чадахгүй ээ л гэж байх шиг байна. Тэр нь худал мэдээлэл, түр зуурийн гүтгэлэг, дунд хугацааны доромжлолыг давах хэмжээний тэвчээртэй байх ёстой юм байх аа. Австралийн сонгуулийн үеэрх хар ПР-ийн кампанит ажлуудыг цухас судалсан чинь аймаар аймаар агуулга, сэдвээр тоглодог юм байна. Тухайлбал, үхлийн татвар, улсын бүх үйлчилгээг хувьчлах гэх мэт. кккк

4. Иргэний нийгмийн иннноваци

Интернэт, сошиал медиагийн нөлөөгөөр иргэний нийгмийн хөдөлгөөний эрч хүч, нөлөө, хурд шинэ стандартыг бий болгож байна. 100% амжилтанд хүрэхгүй ч ядаж нөгөө талаа сонгуулийн өмнө янаглан хорлох чадвартай болсныг эндэхийн судлаачид онцолжээ. Монголд ч гэсэн нийт ТББ-уудын эздийн хэдэн хувь нь төрийн ордонд суудаг гэсэн мэдээлэл саяхан цацагдсан даа. Төр, хувийн хэвшлээс залхсан иргэдийг "урхидах талбар" нь ТББ энэ тэр байхаа болих нь ээ... Урааааа

5. Улс төр, нийгмийн ангиудын доройтол ба сэргэн мандал

Улс төрд "анхнаасаа" байгаагүй, бөгс долоогоогүй, цүнх бариагүй, нам, улс төрийн тооноор нь шууд орсон залуус аль ч улсад шүдэнд орсон мах мэт үзэгддэг бололтой юм. Ингээд бичихээр нэг бус залуусыг та бүхэн санах байх. Шинэ гарч ирж буй залуусыг үзэн ядах тусам, өөрөөсөө өөр өрсөлдөгчийг хүлээн зөвшөөрөхгүй байх тусам улс төрд шинэ франк, бүлэглэл мэндэлдэг ажээ. Гэхдээ энэ бүх бүлэглэл өөрсдөө ялахын төлөө бус нийлж дайснаа дарахын төлөө л эвцэлддэг нь харамсалтай. Ийм учраас залуус, шинэ үеийнхэн улс төрийн намын гишүүнчлэлд сүжиггүй болоод удаж байгаа юм байна.

Товчхондоо, 2020 онд сонголт хийхэд улам л хүнд хэцүү болоод байна даа. Яадаг юм байгаа юм хэдүүлээ...

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Судлаач (122.201.31.94)
    Австрали нутаг дэвсгэрээр Монгол улсаас 7 дахин, хүн ам нь бараг 25 сая, эдийн засгийн хөгжлөөрөө адил гэнэ үү.Энэ хүн бичиж бга юмаа ойлгодог юм болов уу? Мэдэхгүй бол ядаж гууглэдэж байгаач
    2020 оны 10 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 10 цаг 13 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 10 цаг 14 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 10 цаг 15 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 10 цаг 15 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 10 цаг 17 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 13 цаг 25 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 13 цаг 26 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 13 цаг 27 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 13 цаг 28 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 15 цаг 57 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 16 цаг 8 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 10 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 16 цаг 11 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 16 цаг 14 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 16 цаг 17 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 16 цаг 20 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 16 цаг 21 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 16 цаг 23 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 16 цаг 27 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 16 цаг 29 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top