x

С.Одонтуяа: Нэг нам дангаар ноёрхохоор тагнуулын байгууллага ч хүчин мөхөсдөж байна

Өнөөдөр Ардчилсан намаас Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг шударга зохион байгуулж явуулахтай холбоотой асуудлаар ҮАБЗ-д хандан албан бичиг хүргүүллээ. Үүнтэй холбоотойгоор тус намаас мэдээлэл хийв. 

Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Орон нутгийн сонгуулийн явцад удаа дараа хууль бус ноцтой үйлдэл илэрсэн талаарх мэдээллүүд АН-д олноор ирж байна. Өчигдөр сошил орчинд ноцтой бичлэг тавигдсаныг та бүхэн харсан. Монгол Ардын намын нэр дэвшигч Сэвжидмаа, Гангамөрөн нарын сонгуулийн санал хураах хар машиныг хэрхэн хакердах, үйлчилгээ авахаар ярьж байгаа маш ноцтой бичлэг тарсан. Мөн хэд хэдэн дүүрэг дээр сонгогчдын саналыг авах зорилгоор мөнгө тарааж байгаа бичлэгүүд тарсан. Энэ зүйлс нь өөрөө Үндсэн хуулийн хоёр дахь хэсэгт заасан "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдаж байна" гэсэн зүйл заалттай нийцэж байна. Түүнчлэн эрүүгийн хуулинд заасан олон зүйл заалтад хамаарч байгаа. 

Бид үндэсний аюулгүй байдал, иргэдийн амгалан тайван амьдрахад ноцтой занал хийлэл үүсч байна.

Сошилд тараад буй бичлэг дээр хар машины сервер нь гадаадад байдаг талаар хэлсэн. Та бүхэн санаж байвал 2016 онд Доржзодвын задалсан бичлэг дээр мөн "гадаадын мэдээлэл технологийн туслалцаа авна" гэж гардаг. Тэгэхээр энэ бүхэн давтагдаж байна.

Тухайн бичлэг дээр "Өнгөрсөн хаврын сонгууль дээр үр дүнгээ маш сайн өгсөн. Бид санал тоолох машин болон гар тооллоготой мөргөж, яг таруулдаг талаар дэлгэрэнгүй хүүрнэсэн" гэж гарч байгаа. 

Энэ бүхнээс харахад "төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого мөн" гэж АН-аас үзэж байна. Нэг намын дангаар ноёрхож байгаа энэ үед тагнуулын байгууллага нь хүртэл хүчин мөхөсддөг юм байна. 

Сайхан тагнуулын байгууллагын 11 хүн ажлаасаа халагдсан нь том эргэлзээ төрүүлж байна" гэлээ. 

Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэв. 

Тэрээр "Бид таван заалттай шаардлага хүргүүлж байгаа. 

  1. Уг хэргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар нэн яаралтай хэлэлцэх,
  2. УИХ-ын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тоот тогтоолоор баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолд яаралтай өөрчлөлт оруулж санал тоолох дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” төхөөрөмж хэрэглэхийг болиулах,
  3. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн сонгуулийн саналыг гараар тоолох, хар машин хэрэглэхгүй байх;
  4. Саналаа өгсөн сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ заавал хийдэг болох,
  5. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24 тогтоолын биелэлтийг шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулах шаардлагыг хүргүүлж байна. 

Хэрвээ ҮАБЗ шаардлагад нэн яаралтай хариу ирүүлэхгүй бол бид олон улсын байгууллагад хандах болно" гэлээ. 

Шаардлагыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мөн илгээсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.46.174)
    Ардчилсан нам ямар ч утггүй болчилоо хэнд санлаа өгхөө мэдхээ байлаа хүсүүсийнмуу хэлэлж гарагчихаад луварчинь гууд гараад суучихаж хэнд санлаа өгхөө мэдхээ байлаа итгэж байсан хүмүүс нам маань алга болчихлоо ардын нам хужаатайгаа нийлэж муулсаар байгаад самраад хаячихлаа энэ дарга болох луварчид чинь хэнднэ өгөх юм бэ
    2020 оны 10 сарын 13 | Хариулах
    • Иргэн
      Ккк... СЭТГЭЦИЙН гажигтай юм уу. Юу бичих гээд юу биед байгаа юм бэ... Гараар тоолох нь зөв...
      2020 оны 10 сарын 13
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 10 цаг 16 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 10 цаг 16 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 10 цаг 17 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 10 цаг 18 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 10 цаг 19 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 13 цаг 28 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 13 цаг 29 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 13 цаг 30 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 13 цаг 31 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 15 цаг 59 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 16 цаг 10 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 12 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 16 цаг 14 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 16 цаг 16 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 16 цаг 19 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 16 цаг 23 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 16 цаг 24 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 16 цаг 26 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 16 цаг 29 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 16 цаг 32 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top