Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа энэ Лхагва гаригт өндэрлөж, иргэд бид аравдугаар сарын 15-ны өдөр буюу Пүрэв гаригт саналаа өгнө. Энэ өдөр бүх нийтээр амрах юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9.3.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн заасан байдаг. Энэ дагуу аравдугаар сарын 15-ны өдөр бүх нийтээр амрах юм. Тус хуулийн 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр баталсан билээ.
Сануулахад, санал хураалтыг өмнө нь 07:00-22:00 цагийн хооронд авдаг байсан бол энэ удаагийн сонгуулийн санал хураалт 07:00-20:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Мөн иргэдийн санал хураалтад оролцсон ирц хамаарахгүй гэж шийдвэрлэсэн тул Иргэн та эрхээ эдэлж сонгуульдаа идэвхитэй оролцоорой.