x

Гандан буурахгүй ганц “дайсан”

Энэ удаагийн орон нутгийн сонгууль ерөнхийдөө нам тайван. УИХ-д нэгэнт үнэмлэхүй олонх болсон, өнгөрсөн дөрвөн жилд ч орон нутагт олонхоороо засагласан МАН ялалтандаа итгэлтэй бардам, сөрөг хүчин гэгдэх АН эвлэршгүй дайсан байсан МАХН, үүрнээс нь бэлтрэг суйлах мэт тусдаа нам байгуулан нанчилдаж байсан ШИНЭ-тэй эвлэлдсэнд нь гишүүд нь хүртэл итгэхгүй шахам. Мөн л сөрөг хүчин болох болов уу гэж найдлага тавьж байсан ХҮН хоёр тамга, хоёр даргатайгаа манарсаар сурталчилгааны хугацаа талдаа ороод байхад сая нэг юм сурталчилгаагаа эхэлсэн гээд өрсөлдөгчгүй гэмээр сонгууль болох гэж байна.

Нэгэнт МАН үнэмлэхүй ялалт байгуулах нь тодорхой болоод байгаа шахуу үед УИХ-ын сонгуульд чихцэлдэж байсан бие даагчид сураг чимээ үгүй. УИХ-ын сонгуульд маанийн эрхи шиг 108 бие даагч өрсөлдөж байсан бол энэ удаад нийслэл, улсын хэмжээнд хоёрхон нэр дэвшигч өрсөлдөж буй. Уг нь НИТХ-д ганц бие даагч ялалт байгуулж байсан түүх бий. Гэвч хяналт хамгийн их шаардлагатай байгаа энэ үед бие даагчид “нуувч”-инд орсон нь цаагуураа тохироо хийсэн, басхүү хүч тэнцвэргүй тулаанаас ихэнх нь шантарч айсан гэлтэй.

Нээрээ ч хоёрхон нэр дэвшигчийн хувьд бүхэл бүтэн эрх баригчдын арми, төрийн аппараттай өрсөлдөнө гэдэг ямархуу тулаан болохыг эхнээсээ харуулж байна. Гандан бууршгүй ганц дайчин ураны эсрэг тэмцэгч гэдгээрээ алдаршсан Жанын Ганбаатарын сурталчилгааны самбарууд халдлагад өртөж, хүч мөхөсдөж байгаагаа олон нийтийн сүлжээнд өгүүлжээ. Жанын Ганбаатарын хувьд уран, хөрсний бохирдлын эсрэг тэмцдэгээрээ зартай, Ноён уулын зовлонтой урт зам туулсан маргааныг анх олон нийтийн сонорт хүргэсэн, гайгүй сайн “заргач” гандан бууршгүй тэмцэгч. Тэр хэрээрээ ч ганцдахгүй “дайсан”-д тооцогдож буй учраас ийн самбартай нь ч болтугай “дайн зарлаж” байгаа юм болов уу. Бүх нэр дэвшигчдийн самбар цэмбийж байхад ганцхан түүний самбарыг л сийчиж, нурааж байгаа нь нэгийг өгүүлж л байгаа болов уу?

Ингэхэд ИТХ-ын 13 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10, 11, 25, 28, 40, 42 дугаар хорооныхон нь ганц бие даан нэр дэвшигчээ ингэж “дээрэлхүүлж” байгааг мэдэж байгаа болов уу?  Ганц дайчин ганцаарддаггүй л гэдэг сэн, уг нь.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 10 цаг 25 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 10 цаг 26 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 10 цаг 26 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 10 цаг 27 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 10 цаг 29 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 13 цаг 37 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 13 цаг 38 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 13 цаг 39 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 13 цаг 40 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 16 цаг 8 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 16 цаг 19 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 21 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 16 цаг 23 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 16 цаг 25 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 16 цаг 28 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 16 цаг 32 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 16 цаг 33 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 16 цаг 35 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 16 цаг 38 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 16 цаг 41 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top