Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчдээсээ зуун сая төгрөгийн дэнчингийн мөнгө хураан авсан байдаг. Улмаар одоогийн удирдлагууд аудитын шалгалт оруулахад таван тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Тэгвэл энэ мэдээлэл худал болохыг удирдлагуудын зүгээс мэдэгдлээ.
Энэ талаар Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд: "Ардчилсан намын хувьд нууж хаагаад байх зүйл байхгүй. Намын дарга удирдлагууд солигдсонтой холбоотойгоор санхүүгийн аудитын шалгалт хийсэн. Шалгалтын үр дүн эцэслэж гараагүй байна.
Сошиалаар яваад байгаа мэдээллүүд үндэслэл нотлогдоогүй худал албан бус мэдээлэл явж байна. С.Эрдэнэ даргын хувьд хариуцлагаа хүлээж ажлаа өгсөн. Гэхдээ орхиод явсан зүйл байхгүй. Дараагийн шинэ удирдлагууд ажлаа үргэлжлүүлээд явж байгаа.
Орон нутгийн сонгууль болох гэж байна. Ардчилсан үзэл санааг дэмжээрэй. Өнөөдөр монгол улсад ээг намын ноёрхол, түрэмгийлэл орж ирж байна. Энэ нь эргээд харахад авлига, албан тушаалийн хэрэг буцаад цэцэглэж эхэлж байна. Ирээдүйгээ харж саналаа өгөөрэй гэж уриалж байна" гэлээ.