x

Зээлийн хэлэлцээрүүдийг УИХ-аар батлуулахаар өргөн барив

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны зээлийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Европын холбооны “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай” ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1. Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр

"COVID-19" цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 2020-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа юм. Төслийн гол зорилго нь дотоодын ажил горилогч болон бичил бизнес эрхлэгчдийн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломж, гарцыг өргөжүүлэх болон хөдөлмөр эрхлэгчдэд КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

Төсөл нь:

1. Харилцагч-төвтэй төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дэмжиж, мэдээллийн хомсдол болон хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдлын хязгаарлагдмал байдлаас үүдэн ажил хайхад тулгардаг хүндрэлүүдийг шийдвэрлэх;

2. Хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг бэхжүүлж, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх; “Ур чадварын шинэчлэл” хөтөлбөр хэрэгжүүлэх;

3. Хөдөлмөрийн зах зээлийн мониторинг, дүн шинжилгээ ба төслийн удирдлагад дэмжлэг үзүүлэх;

4. КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд шаардлага хангасан ажилчдад түр хугацааны дэмжлэг олгох гэсэн 4 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй юм.

Төслийг хэрэгжүүлэгч төв байгууллага нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байх бөгөөд Олон улсын хөгжлийн ассоциациас нийт 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгоно. Зээлийн хүү 1.25%, эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн телбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм.

2. Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр

Монгол Улсын Засгийн газраас "COVID-19" цар тахлын халдвараас сэргийлэх зорилгоор зохих эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр багц арга хэмжээг хэрэгжүүлж, улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байна.

Цар тахлын тархалтын эрсдэлийг хязгаарлах, бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлага бий болсон. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10.0 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр баталсан бөгөөд 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн гишүүн орнуудад тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. 

Энэ хүрээнд 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудлаар тус банктай тохиролцож, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг байгуулсан.

АДБХОБ-ны хөнгөлөлттэй зээл нь төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдоно. Зээлийн нөхцөлийн хувьд эргэн төлөгдөх хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү LIBOR+ 0.85% байх юм.

3. Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай” ерөнхий хэлэлцээр

Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр хүлээн авахаар хоёр талаас тохиролцож, Санхүүжилтийн хэлэлцээрийг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурж, байгуулсан. Төсвийн дэмжлэгийг төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгох юм.

Буцалтгүй тусламж олгохтой холбогдуулан “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд 2020 оны зургадугаар сарын 29-ний өдөр байгуулсан.

Энэхүү хэлэлцээр нь Европын Холбоо тусламж олгож буй улсуудтай байгуулдаг жишиг хэлэлцээр бөгөөд хэлэлцээрийн гол зорилго нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн үйл ажиллагаанд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар хураамжаас чөлөөлөх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 10 цаг 26 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 10 цаг 27 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 10 цаг 27 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 10 цаг 28 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 10 цаг 30 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 13 цаг 38 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 13 цаг 39 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 13 цаг 40 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 13 цаг 41 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 16 цаг 9 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 16 цаг 21 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 22 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 16 цаг 24 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 16 цаг 26 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 16 цаг 29 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 16 цаг 33 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 16 цаг 34 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 16 цаг 36 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 16 цаг 39 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 16 цаг 42 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top