Уганда улс сошиал медиа хэрэглээнд татвар ноогдуулах шийдвэр гаргалаа. 6-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон тус хуулийн дагуу Фэйсбүүк, Твиттер, Viber, WhatsApp зэрэг сошиал платформууд хэрэглэгчид өдөрт 200 шиллинг буюу 0,05 ам,долларын татвар төлөх болж байгаа юм. Угандагийн хүн амын 41 хувь буюу 17 сая хүн интернетэд холбогдсон тооцоо байдаг бөгөөд засгийн газраас хэрхэн хэрэглээг хянаж, татвар оногдуулах тухай тайлбар хийгээгүй байгаа аж. Тус хуулийг санаачлагч ерөнхийлөгч И.Мусевени сошиал медиагаар дамжиж буй хуурамч, худал мэдээллүүд асар их цаг хугацаа, орлого гарздаж байгааг онцолжээ.
Уганда улс сошиал медиа хэрэглээнд татвар ногдуулахаар боллоо

Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.