x

С.Одонтуяа: Хэн сонгогдох нь чухал биш сонгууль шударга болох ёстой

“Сонгууль хуулийн дагуу явагдаж үр дүнг нийтээрээ хүлээн зөвшөөрөх нь ардчиллын том шалгуур юм” гэж Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар СЕХ-ны удирдлагуудтай уулзах үеэрээ онцоллоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа сонгуулийн санал хураалтын үед сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ заавал хийдэг байх, хурууны хээ таниагүй тохиолдолд иргэний үнэмлэхээр санал авч байгааг өөрчилж нүүрийг нь таниулдаг болох талаар ярилцлаа. Учир нь өнгөрсөн УИХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр дээрх зөрчил олон гарсан бөгөөд энэ нь нэг хүн олон газар санал өгөх, улмаар сонгуулийн дүн шударга бус болоход нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.  

Тиймээс удахгүй болох орон нутгийн сонгуулийн санал хураалтын үеэр дээрх асуудалд анхаарах, мөн зөрчил гарсан тохиолдолд ажиглагч нар нэрсийн жагсаалтыг тулгаж үзэх, зөрчлийг газар дээр нь тодруулах боломжийг олгож ажиллуулах зэрэг шаардлагыг  СЕХ-нд хүргүүлж буйгаа мэдэгдсэн. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат дээрх асуудалд санал нэг байгаагаа илэрхийлж, энэ асуудал үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас Ерөнхийлөгч Х.Баттулгад мөн шаардлагыг хүргүүлсэн гэлээ. Тэрээр цар тахлын үед эдийн засаг, иргэдийн амьжиргаа муу байгаа нөхцөлд орон нутгийн сонгуулийг хариуцлагатай зохион байгуулах нь чухал. 

Гол  үр дүн нь сонгууль хуулийн дагуу явагдсан байх хэрэгтэй. Өнгөрсөн сонгуулийн санал тоолох үеэр гарсан алдааг дахин давтахгүй байх талаар анхаарч ажиллахыг хүссэн. Мөн Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийг бүртгээгүй нь сонгогчдын сонголт хийх эрхийг хязгаарласан хэрэг болж байгааг ч дуулгалаа.

Уулзалтад СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир болон хуулийн мэргэжилтнүүд оролцож УИХ дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагын зүгээс тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаандаа анхаарч ажиллахаа илэрхийлэв. 

СЕХ-ны удирдлагын зүгээс сонгогчдын хуруунд бэхэн тэмдэглэгээ хийхэд гарах зардал нь харьцангуй бага, өмнө сонгуульд хэрэгжүүлж хэвшсэн үр дүнтэй ажил тул цаашдын сонгуулийн үйл явцад ашиглах тал дээр анхаарч ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 10 цаг 19 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 10 цаг 20 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 10 цаг 20 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 10 цаг 21 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 10 цаг 23 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 13 цаг 31 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 13 цаг 32 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 13 цаг 33 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 13 цаг 34 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 16 цаг 2 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 16 цаг 14 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 15 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 16 цаг 17 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 16 цаг 19 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 16 цаг 22 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 16 цаг 26 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 16 цаг 27 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 16 цаг 29 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 16 цаг 32 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 16 цаг 35 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top