x

БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Пак Бён Согыг Монгол улсад айлчлах урилга хүргүүлжээ

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол- БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Эрхэмсэг ноён Ли Ё Хуныг хүлээн авч уузлаа. 

Энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцаа улам бэхжиж байгаад баяртай байгаагаа УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат илэрхийлэв.

Мөн Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга, ноён Пак Бён Со-г Монгол Улсад айлчлах урилгыг хүргүүлснийг дурдаад тус улсын Засгийн газраас манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв. 

Цаашид хоёр улсын найрсаг харилцааг улам өргөжүүлж, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэхэд УИХ дахь парламентын бүлэг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. 

Түүнчлэн, хоёр улсын эдийн засгийн форумын зохион байгуулах, парламентын гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт туссан “Солонго 1,2” орон сууцны хорооллыг барих төслийн санхүүжилтийн асуудалд Элчин сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв. 

Элчин сайд Ли Ё Хун УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийг ахлах болсонд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад баяр хүргээд парламентын зүгээс хоёр орны харилцаанд чухал ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулсанд баяртай буйгаа илэрхийллээ. 

Тэрээр, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлаж, олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хоёр талын төлөвлөсөн томоохон айлчлал, арга хэмжээ хойшлогдсон. Монгол Улсын Засгийн газраас хорио цээрийг цуцалсан тул энэ сарын 8-ны өдөр 30 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулахаар болсныг танилцуулав. 

Мөн хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” төсөл, Аялал жуулчлалын сургалт, дадлагын төв байгуулах төслүүд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцааг шат ахиулан хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятадын хүн амын тоо буурчээ 10 цаг 26 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно 10 цаг 26 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ 10 цаг 27 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс 10 цаг 28 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ 10 цаг 29 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай 13 цаг 37 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ 13 цаг 39 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав 13 цаг 40 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа 13 цаг 41 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн 16 цаг 9 мин С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж ярих биш, 2035 он гэхэд 100 хувь алга болгоно гэсэн бодлого, стратегитэй байх шаардлагатай 16 цаг 20 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 22 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна 16 цаг 24 мин БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал 16 цаг 26 мин Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана 16 цаг 29 мин Их Британи, Украин улсууд 100 жилийн түншлэлийн гэрээ байгууллаа 16 цаг 33 мин Үйлдвэрт шаардлагатай хүнсний улаан буудайн нөөц хангалттай байна 16 цаг 34 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк Улсад төрийн айлчлал хийлээ 16 цаг 36 мин Орано Майнинг компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна 16 цаг 39 мин Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ мэдээлэл хийнэ 16 цаг 42 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв С.Эрдэнэболд: Утааг 2040 он хүртэл 70 хувь бууруулна гэж яри... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна
Top