Прокурорын байгууллагаас өнөөдөр 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат: "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэн явагдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлж авах талаар холбогдох байгууллагуудад хандсан" гэлээ.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь, Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа юм. Түүнчлэн түүний засгийн газрын үед гаргасан Дубайн гэрээг гэгдэх захирамжуудыг хүчингүй болгосон асуудлаар буруутгагдаж буй юм.