Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах 91 насандаа таалал төгсжээ.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очиж Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг ЭСЯ-нд очиход Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммад Аль-Мутайри угтан авав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.