Энэ сарын 7-нд Монгол Улсад айлчлал хийх ёстой байсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлал хойшилсон тухай Гадаад харилцааны яам мэдээлжээ.
ГХЯ энэ тухай өөрийн албан ёсны хуудсаар дамжуулан "Дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын Элчин сайд М.Клечески нар уулзаж байна. Ирэх долоо хоногт Монгол Улсад болон БНСУ-д хийхээр төлөвлөж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хойшлогдохоор боллоо" хэмээн мэдээлжээ.
Хоёр өдрийн өмнө Хорватаас Вашингтон руу нисэхийн өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга "Акийн орнуудад хийх айлчлал төлөвлөсний дагуу болно" хэмээн хэлсэн билээ.
Майк Помпео энэ удаа Япон, Монгол, Өмнөд Солонгост айлчлахаар төлөвлөж байсан бөгөөд Төрийн департментын Зүүн Ази, Номхон Далайн хэргийг хариуцсан хорооны дэд нарийн бичгийн дарга Дэвид Стилвэл ч мөн Майк Помпео анх удаа Монгол улсад айлчлах гэж байна хэмээн баталсан байв.